Pages

Sunday, March 30, 2008

Сэтгэлээ захирах талаар

Сургаалт vгс 25:28
Єєрийнхєє сvнсийг захирдаггvй хvн бол эргэн тойрондоо хэрэм босгоогvй, нурсан хот мэт буюу.

Сургаалт vгс 16:32
Уурлахдаа удаан хvн хатан зоригтноос дээр. Сvнсээ захирдаг хvн хотыг эзлэгчээс дээр.

Сургаалт vгс 13:3
Амаа захирагч нэгэн амиа хамгаалдаг юм. Амаа айхтар том ангалзуулагч хvн сvйрэх болно.

Сургаалт vгс 14:29
Уурлахдаа удаан хvн маш их ухаантай. Тvргэн зантай хvн мунхаг явдлыг єргєдєг.

Сургаалт vгс 25:15
Захирагч хvнийг тэвчээрээр ятгаж болно. Уян хатан хэл ясыг ч хугалж чадна.

Tuesday, March 18, 2008

Март 8

Олон улсын эмэгтэйчүүдийн мэндийг нийт эмэгтэйчүүд болон эхчүүддээ хүргэж байна. Хэдийгээр эх орноосоо хол байгаа ч залуус маань энэ баярыг мартсангүй. Охид бүсгүйчүүдээ баярлуулахаар сэтгэлээ шингээн байж ихийг бэлджээ. Цуглаан дээрээ бид Март 8 баярыг тэмдэглэсэн бөгөөд залуус маань бүсгүйчүүлээ хөгжөөх хошин хөтөлбөр, дуу хуур, бэлэг сэлт , амттан бүхнийг бэлтгэжээ. Гал улаан сарнайг ч тэд мартсангүй. Пухан Монгол Чуулганы нийт эрчүүддээ нийт охид бүсгүйчүүлийн зүгээс баярлаж талархсанаа илэрхийлж байна. Доор фото сурвалжлага бэлдлээ.











Тавтай морилно уу

Энэ сарын 3 наас эхлэн оюутнуудын хичээл эхэлж хөл хөдөлгөөн ихтэй өдрүүд өнгөрсөөр байгаа билээ. Энэ хичээлийн жилд Монголоос олон оюутнууд Хандон их сургуульд суралцахаар Хүрээ болон MIU сургуулиас солилцооны програмаар иржээ. Тэднээс 6 оюутан манай чуулганд явж ЭЗЭНийг улам илүү таньж мэдэхээр бас алдаршуулахаар бидэнтэй итгэлээрээ нэгдэж байгаа билээ. Бидний энэ газар уулзаж байгаа нь бидний итгэдэг Бурханы гайхалтай төлөвлөгөөний нэгэн хэсэг хэмээн хүлээн авч та бүхнийг ТАВТАЙ МОРИЛНО УУ хэмээн угтан авч байна. Бидэнд итгэлийн сайн анд нөхдийг илгээж буй БУРХАНД алдарыг өргөе. Бурханы ивээл, хайр, ерөөл таны, бидний, Пухан Монгол Чуулганы дээр мөнхөд байх болтугай.





Tuesday, March 11, 2008

Хайр, атаархал, даапаалал, аз жаргал, зовлон

Атаархуу хүн бусдыг яаж жаргалтай, сайхан амьдарч байгааг л олж хардаг. Даапаалдаг хүн бусдыг яаж зовж, түүртэж байгааг л олж хардаг. Аз жаргалтай хүн өөрийгөө хувь хүний хувьд хэрхэн өсч, дэгжиж байгааг олж хардаг.Зовж байгаа хүн өөрийгөө хараад зөвхөн дутагдал, сул талаа л олж хардаг. Ингээд нэгэн төрлийн тэгш өнцөгт үүсч байна. Та энэ тэгш өнцөгтийн хаана нь байгаа талаар сайн бод. Нэмэж хэлэхэд ухаан гэдгийг бүгдийг өөрчлөх чадвартай байдаг. Зөрүүд зан дээр ухаан нэмвэл тууштай зан болно. Хээгүй зан дээр ухаан нэмбэл эр зориг болно. Харамч зан дээр ухаан нэмбэл аригч, хямагч зан болно. Үрэлгэн зан дээр ухаан нэмбэл өгөөмөр зан болно. Хүсэл, тачаал дээр ухаан нэмбэл хайр болно.

Friday, March 7, 2008

Ачаа


Нэг багш сурагчиддаа та нар үзэн яддаг хүн бүрийн тоогоор торонд төмс хийж авчир тэгээд үүнийгээ 7 хоног авч яв гэв. 7 хоногийн дараа хүүхдүүд: Багш аа, ийм хүнд ачааг үүрч явах хэцүү байна, зарим нь ялзарч муудаж байна гэцгээв. Багш: Аливаа хүнийг уучлахгүй байна гэдэг нь өөрийгөө шийтгэж байгаа хэрэг юм. Ер нь бусдийг уучилна гэдэг нь өөрөө өөртөө хийж байгаа сайн үйлс юм гэсэн гэдэг. Та сэтгэлдээ хэн нэгнийг үзэн ядаж яваа бол түүнийг яг одоо уучил, өршөө, март.

Monday, March 3, 2008

Аврагч минь

Будан татсан саарал хорвоод
Будилж төөрч эргэж явахад
Аврагч Эзэн минь гараас барьж
Алхах замыг чиглүүлж өгсөн .
Бодох тусам үнэнийг мэдүүлж
Борог намайг ивээлдээ авсан.
Хайрын Бурханаа дээдлэн явахад
Хан хорвоод баясал ирдэг.
Ямар их аз надад ирэв
Яагаад өмнө нь мэдсэнгүй явав.
Төөрч явахад минь та намайг
Төрсөн үр шигээ дотноор хайрласан.

Пухан Монгол Чуулганы итгэгч Батмөнх

Sunday, March 2, 2008

Цагаан сарын Цуглаан


Том жижиг цуглаанийг

Тойрч өнжиж үзээгүй

Далайн эргийн пухан монгол

Дахиад явах боллоо

Ганаагийн захисан бүгдийг

Гайхалтай биелүүлсэн Ээмий Бүжээ

Хүнсний зуйлээс эхлээд

Хөнжил гудас гэх мэт

Аянд хэрэгтэй бүхнийг

Авч явахаар зэхчээ

Баттөр бидэнтэй явахаар

Байгаа газарт ирэв

Улаан хувтсастай том хүн

Урдаас уухилсаар айсуй

Нийслэл хүрээ ороод

Нийлэхээ болино гэв

Дараагийн хүнээ авахаар

Давхиж Кёнжү оров

Замаас Цэндээг суулгаад

Цаашлаад Мөөгийг авав

Зандан удалгуй ирэв

За тэгээд нэг хүн үлдэв

Олон түмэндээ тэрээр

ООёо пастор хочтой юм

Түүнийг аваад хоолонд орохоор

Төлөвлөж бид хүлээв

Мань хүн ирэхгүй удсаар

Маанимогог хаалгаж орхив

Захын газар хооллоод

Замдаа бид гарав

Аян замын уртад

АХА нэвтрүүлэг явагдав

Цэндээ нойргүй хонож

Цэцэн асуултууд бэлтгэсэн байлаа

Оюун ухаанаа сорив

Ооёо Ээмий нар үлдэв

Ялагч тодорсонгүй энэ удаа

Яг л тэнцээд байх юм

Дараа нь хөзөр тоглов

Давхисаар Ансан хүрэв

Улаан хувцастай хүн

Урзалкаа үүрээд салав

Сүмийн нэг өрөөнд

Сүүжээ амрааж хонов

Өглөө бид Ёжу явав

Өөр цуглааныхан хамт явав

Ээмий Ооёо хоёроос

Элдэв асуулт асуухад

Асуулт бүрт хариулсаар

Арайхийн Ээмий түрүүлэв

Тэмцэлдэж ялсан түүнд

Тэмдэглэлийн дэвтэр бэлэглэв

Замын түгжрэлд удсаар

Захаасаа ядарч эхлэв

Давсагаа суллахаар зарим нь

Дардан зам дээр буув

Хурц нартай өдөр

Хурдний замуудын хооронд

Бэргэсэн хэдэн хүн

Бие засч чадалгуй

Эргэж автобусандаа суугаад

Эцэсээ хүртэл тэвчив

Цуглааний газраа ирээд

Цуварч буугаад гартал

Хангүг ах дүүс угтаж

Хаана байрлахыг заав
ЗАлбирч дуулаад хонов

Замын алжаалаа тайлав

Хамт явсан бүсгүйчүүл маань

Хаанаас нь ч харсан адил

Төөлж сонгосон юм шиг

Дөрвүүл ижил өндөртэй байв

Бид арвуул очсон ч

Биеэ тоосон нэгэн

Тасарч салж яваад

Дандаа ганцаар байв

Зураг авахуулах болоход

Зугтаад алга болчихно

Ширээ тойрон суухад

Шилрээд алга болчихно

Битүүний орой айлд ороход

Биесээ харсан хэдэн хүн байв

Тавагтай идээ аваад ороход

Тал чихэрчгүй сууж байв...

Эзэнийг магтан дуулав

Энд тэндгүй залбирав
Хэсэг амрах хооронд

Хэдүүл гол оров

Хадан дээр гарч Хашгирцгаав

Хавь ойрийг харцгаав

Эгц хадны цаанаас гэнэт

Эрэгтэй хүн гарч ирэв

Архинд халамцсан нэгэнийг

Амжиж барьж авахаар

Баатар гэх Хангуг багш

Башир арга хэрэглэжээ

Бантсан тэрээр бидэнтэй

Баахан зураг даруулав

Оройн мөргөл өрнөв

Онцгой содон болов

Эзнээс өгсөн үгийг

Эндүүрэлгүй бичиж авахаар

Баяраагаас бал асуутал

Байхгүй гэсэнээ тэрээр

Хажууд сөгдсөн Цоомоо руу

Хараа бэлчээн дохив

Тонгойж гацсан түүн дээр

Тосон бал байж байв

Тайзан дээр залбирсан олон

Тарж доош бууцгаахад

Бүжээ ганцаар хэвтэж байв

Бүгд л түүнрүү харав

Дутуу нойртой явсаар

Дугжирч унтав уу тэрээр

Маш халуунд залбирсаар

Мансуурч унасан уу бүү мэд

Гэмшиж залбирсан нэгэн

Гэнэт тачигнатал инээв

Сайн л юм биш дээ

Сатан шуглэсэн эр байна

Ариун сүнсээр хамгаалаач

Авраач гэж залбирав

Шинийн нэгний өглөө

Ширээний ард суусан

Монгол Хангүг ахмадуудад

Морилон орж золгов

Хоол идэх уеэр

Хол ойрийг ширтэн

Бууз өгөх болов уу гэж

Будаа идэнгээ бодов

Цуглааний дундуур гэрчлэл хийв

Цувж хүмүүс гарав

Цэргээс оргосон нэгэн эр

Цэгнэж хурдан ярилгуй

Гурван минут бус

Гучин минут номлов

Эх хэлээр минь ярих

Эмч Хангүг эр

ГЭрчлэл магтан дуугаар

Гэрээсээ хол байгсдыг сэргээв

Хүслээ бичсэн бөмбөлгөө
Хүн бүр тэнгэрт хөөргөв

Буцахдаа уламжлал ёсоор

Бууз хуушуур идэхээр

Түндэмүнд хүрч очтол

Түмэн Монгол Цуглажээ

Цайны газрын булан бүрт

Цагаан архи уусан Монголчууд

Хөлгийн жолоо эргүүлээд

Хөзөр тоглож байтал

Сүр Сар хийх чимээ гарав

Сандран хартал Ооёо байлаа
Гялтганасан нүдээр харах тэрээр

Гялгар уут шажиглнуулж байв

Жолоочийг унтуулахгүй үүрэгтэй

Жоохон Цоомоо ажилдаа оров

Ширтэж ширтэж гэнэт

Шимшимхэёо гэж хэлэв

Таван гар суугсдын дунд

Тарвалзаж Бүжээ унтсаар

Суугуул Пухандаа ирэхэд л

Суудлаасаа ховхорч сэрэв.