Pages

Sunday, October 5, 2008

~Солонгос орны өнцөг булан бүрт байгаа чуулганыхаа итгэгч ахан дүүстээ~

Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн халуун мэндийг хүргэж байна. Пухан xотод амьдарч цуглаандаа идэвxитэй хамрагдаж байсан итгэлийн ахан дүүс та бүхнийхээ амар мэндийг эрж байна. Та бүхний төлөө бид үргэлж сэтгэл гарган залбирч байгааг байнга санаж урам зоригтой Бурханы ивээлээр дүүрэн байгаасай гэж xүссэндээ үүнийг бичиж байгаа билээ. Бэрхшээлт замын дунд ганцаар гэж бүү бод, Бид таны төлөө залбирч байгааг санаарай. Пухан чуулганд анх итгэлийг олж Бурханыг таньж мэдсэн нь Түүний төлөвлөгөө байсан гэдэгт итгээрэй. Хаана ч явсан итгэлээ бүү гээгээрэй, харин Түүнийг алдаршуулж амьдраарай ~!!~~ Пухан чуулган ыханы сүүлийн үеийн дүр төрх :

Tuesday, September 23, 2008

Ургацын баяр

Жил болгоны Ургацын баярыг бид тэсэн ядан xүлээдэг билээ. Энэ удаагын баяр 9 сарын 12,13,14нд тохиосон бөгөөд нийт Солонгос улс даяар өргөн дэлгэр тэмдэглэж өнгөрөөлөө. Манай цуглааны хувьд уламжлал ёсоор алс xолын Сөүл xотыг зорин Сэргэлтийн цугларалтанд оролцон маш их ивээлийг хүн тус бүр өвөртлөн ирлээ. Уг цугларалт Ариун сүнстэй нүүр тулах нь гэсэн сэдвийн дор болсон бөгөөд тухайн сэдэвтэй xолбоотой сургаалууд заагдаж мөн түүнчлэн дотоод эдгэрлийн тухай Сара Хуан пастор номлосон билээ. Сара Хуан пастор Дотоод эргэлийн талаар маш олон сургаал номлолийг дэлxийн олон улсад зааж олон олон xүмүүст дотоод эдгэрлийн баяр xөөрийг бэлэглэж байсан гэж цугларалтын үед ярьж байлаа. Энэ удаагийн цугларалтын онцлог тал нь зөвхөн Монголчууд маань биш харин Пилипин, Тайланд, Шириланк, Орос, Мянмар, Индонез гэх мэт 12 гаран орноос 500 гаруй xүмүүс оролцон том хэмжээний цугларалт болж өнгөрлөө. Пухан Монгол Чуулганаас 20оод итгэгчид оролцсон бөгөөд хүн тус бүр ямар их ивээл авсаныг хараад Бурхан үнэхээр бидэнтэй хамт байгааг мэдэрч байлаа. Хараахан итгэж амжаагүй байсан xүмүүс маань ч гэсэн тэр үеэр нээлттэй зүрх сэтгэлтэй байж Бурханы орон зайг өөртөө оруулан Түүнийг Аврагчаа хэмээн xүлээж авсанд xувьдаа бид бүхэн маш их баярлаж Бурханд алдарыг өргөсөн юм. Сэтгэлд хоногшсон 3 xоногийг Бурхантай хамт ...
Дараа жилийн Chuseok
Даанч xол байна даа...

Wednesday, July 16, 2008

Монгол улсийн төрийн дуулал




Дархан манай тусгаар улс
Даяар Монголын ариун голомт
Далай их дээдсийн гэгээн үйлс
Дандаа энхжиж, үүрд мөнхөжнө

Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эвээ бэхжүүлж
Хатан зориг, бүхий л чадлаараа
Хайртай Монгол орноо мандуулъя

Өндөр төрийн минь сүлд ивээж
Өргөн түмний минь заяа түшиж
Үндэс язгуур, хэл соёлоо
Үрийн үрдээ өвлөн бадраая

Эрэлхэг Монголын золтой ардууд
Эрх чөлөө жаргалыг эдлэв
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай

Sunday, July 6, 2008

Спорт өдөрлөг

Пухан Монгол Чуулган 6 сарын 29 ний Эзэний өдөр Спорт өдөрлөг буюу нөхөрлөх тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Энэхүү спорт өдөрлөг нь сагсан бөмбөг, гар бөмбөг гэсэн 2 төрлөөр явагдсан бөгөөд нийт 70 шахам Пухан xотын ойр орчим амьдарч буй Монголчууд маань xүрэлцэн иржээ. 6 хүний бүрэлдэxүүнтэй нийт 6 баг оролцож авхаалж самбагаа сорьсноос Гёнжү дүүргийн " Эвшил " баг 2 төрлөөр хошуучилж тэргүүн байрыг авчээ.

Цаг заваа гарган хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш их баярлан буйгаа илэрхийлье !!!
Биеийн алжаалаа тайлан бас нөхөрлөн цагийг сайхан өнгөрөөсөн гэдэгт итгэж байна. Хойшдоо ч мөн ням гараг бүр Пухан Монгол Чуулгандаа идэрхитэй ирж Эзэнийг магтацгаая !~~
















Wednesday, June 18, 2008

"Алтан гадас" сэтгүүлээс... бодууштай зүйрлэл...



Өнөө цагт бидулам том байшинтай хэрнээ жижиг гэр бүлтэй, илүү тав тухтай боловч амрах цаг зав багатай,олон эрдмийн зэрэг цолтой боловч наад захын мэдлэггүй, өргөн мэдлэгтэй боловч бага бодолтой,олон экспертүүдтэй боловч олон асуудлуудтай, илүү анагаах ухаанжиж байгаа боловч илүү их өвчин зовлонтой болжээ.Бид аливаад хөнгөн хуумгай хандаж, бага инээж, хурдтай давхиж, түргэн уурлаж, оройтож унтаж, өглөө босохдоо ядарсан сэрж, бага уншиж, зурагт их үзэж, бурханд цөөн залбирах юм.Өөрийгөө хүрээлэх эд хогшлоо нэмэгдүүлэх хэрнээ үнэт зүйлсээ бууруулж, их ярьж, бага хайрлаж, худал хэлэх нь олширчээ.Яаж амьдрахыг судалдаг хэрнээ амьдралыг судалдаггүй, он жилүүдээ амьдралд зориулах хэрнээ амьдралаа он жилүүдэд зориулдаггүй,урт өндөр барилгатай ч богино ухаантай, өргөн уудам хурдны замтай ч явцуу нарийн үзэл бодолтой,их үрж, бага бүтээж; худалдан авах зүйлс олширсон ч, түүнээсээ авах ханамж багасчээ.Саран дээр хүртэл очиж чадаж байгаа хэрнээ эсрэг гудамжиндаа байх хөршийнхөөрөө очиж чаддаггүй,гадаад ертөнцийг эзэмшиж чадсан хэрнээ дотоод ертөнцөө эзэмдэж чаддаггүй,атомыг задалж чадсан хэрнээ, мухар заншлаа задалж чадаагүй л байна.Их бичдэг хэрнээ бага судалдаг, их төлөвлөх хэрнээ түүнийгээ биелүүлдэггүй,яарч адгаж чаддаг хэрнээ хүлээж чаддаггүй, орлого нэмэгдэхийн хэрээр ёс суртахууны дутагдалд орж,мэдээллийг хадгалах, олон хувь тараах гэж өчнөөн компьютер үйлдвэрлэх тусам хүн хоорондын харилцаа багасаж, Чанарт биш, тоо хэмжээнд анхаарах нь ихэсчээ.Түргэн хоол нэмэгдсэн ч шингэлт нь удааширч, бие өсөх болсон ч ухаан богиносч, ашиг орлого зузаарсан ч харилцаа гүехэн болж,зав чөлөө ихтэй ч баясаж цэнгэх нь бага, Олон нэр төрлийн хоолтой ч тэжээл болох нь бага, Хоёр орлоготой ч салах нь их, Гоёмсог байшинд амьдардаг ч гэр бүлийн амьдрал муудаж хэврэгшсэн болжээ.Чухам ийм учраас, өнөөдөр, би танд “Ямар нэгэн чухал хэрэгцээ гарахаар нь хэрэглэнэ гэж битгий хадгалаарай” гэж хэлэхийг зорьсон юм. Учир нь таны амьдралын өдөр бүхэн чинь чухал юм шүү.Мэдлэгийг эрж хай, их унш, өөрийнхөө өөдөөс харж суугаад хэрэгцээндээ санаа зовдог байдлаасаа сал.Гэр бүл, найз нөхөдтэйгээ хамт байх цагийг өөрөөсөө бүү харамла. Дуртай хоолоо ид, очихыг хүсдэг газраа оч. Амьдрал гэдэг бол аз жаргалтай мөчүүдийн хэлхээс болохоос амьд явах гэсэн тэмцэл биш юм.Болор хундагаа хагалчих вий гэж эмээлгүй хэрэглэ. Үнэтэй үнэртэй усаа дуусчих вий гэж айлгүй цац. Хэрэглэмээр санагдсан үедээ хүссэн зүйлээ хэрэглэж бай.Үгсийн сангаасаа “Аль нэг өдөр”, “Заримдаа” гэсэн үгсийг хасаж хаяцгаая. Найз нөхөд, гэр бүлийнхэндээ хичнээн хайртайгаа илэрхийлцгээе. Амьдралд инээд хөөр, баяр баясгалан нэмдэг зүйлсээ хойшлуулахаа больцгооё.Өдөр бүр, цаг бүр, мөч бүр чухал. Магадгүй таны сүүлчийнх байхыг хэн ч мэдэхгүй.Хэрэв та энэ линкийг дотны хүмүүстээ явуулах ч завгүй байгаа бол, хэрэв “Аль нэг өдөр” явуулчихна даа гэж бодож байгаа бол… Таны бодоод байгаа “аль нэг өдөр” та байхгүй болчихсон байвал яана аа … гэж нэг бодож үзээрэй.

Wednesday, June 11, 2008

Зарим суут удирдагчид итгэгч байсан бол...


Чингис хаан:
Моръноосоо буулгүй дэлхийн талд сайн мэдээ хүргэх амархаан, мориноосоо буугаад тэрхүү үрийг ургуулж дэлгэрүүлэх хэцүү!
Ленин:
Залбир, залбир, залбир, бас дахин залбир!
Сүхбаатар жанжин:
Бидний цөөхөн монголчууд нэгэн зүг руу хандаж, их эзэнд итгэж найдах аваас, мэдэхгүй чадахгуй гэх зүйлгүй бөгөөд, амар тайван, мөнхийн аминд хүрэхийг гагцХүү бидний итгэл найдвар хайр мэднэ!
МУ-ын анхны ерөнхийлөгч П.Очирбат том цуглаан дээр:
Таминъ ээ! энэ уръд нъ болж байгаагүй тансаг цугларалт болж байна гэх байсан болов уу?!
Батмөнх

Монгол улс яагаад хөгжихгүй байна вэ?


Нийгэм алгасаж харайсан атлаа бид яагаад бусдаас хоцров. Сурч мэдэх хийж бүтээх тал дээрээ монгол хүн хэнээс ч дутахгуй юм. Тэгээд бусдаас гуйж, царайчилж буурай хөгжилтэй орон нэрээ зүүгээд яваад байгаагийн цаана учир бий. 1990-д оноос өмнө хайрцган дотор амъдарч иржээ бид. Чөлөөтэй яръж болохгуй, юу хүссэнээ хийж болохгүй, дуртай орондоо очиж болохгүй гэх мэт.,Ардчилал хөгжөөд их зүйлийг өөрчилсөн. Нийгмээ дагаад хүн өөрөө хамгийн их хувъсан өөрчлөгддөг ажээ. Хуучин нийгэмд улс орныхоо төлөө сурч мэдэж, хийж бүтээдэг байсан бол одоо хүн бүр амин хувийн эрх ашгийнхаа төлөө зүтгэх болж...Социалист нийгэмд нэгдлийн мал өсдөггүй байсан бол хувъд шилжсэнээр бэлчээрийн даац хэтэртэл их малтай болсон. Мөн эрх мэдлээр л яалгардаг, эд хөрөнгө эн тэнцүүхэн байсан чинъ өнөө үед ихээ хол зөрүүтэй ангийн давхарга үүсчихжээ. улс ядуу хирнээ, ухаанаараа биш залъ мэх, танил тал, эрх мэдлээрээ баяжсан хэсэг байхад, хоногийн хоолноос цаашихийг боддогүй олон зуун мянган хүн эх оронд минъ байна.

Монгол хүний ухамсар сэтгэхүй шинэчлэгдэхгүй л бол улс орон маанъ хэзээ ч хөгжихгүй нъ. Гэтэл ихэнх хүмүүс том том үйлдвэр баръж эд баялаг өөрсдөө бүтээж, газар доорх их алт эрдэнэсээ ухаж гадагш зараад улс орноороо баяжих талаар л яриад байдаг. Хэн нэгэн лидерийн, алъ эсвэл хэсэг бүлэг эрх мэдэлтнүүдийн нөлөөгөөр монголчуудийн эх оронч бус, залхуу, хуурамч, болон атаач матаач сэтгэхгүй өөрчлөгдөхгүй.

ҮҮНИЙГ ГАНЦХАН БУРХАН Л ХИЙЖ чАДНА. БУРХАНД ИТГЭСЭН БИД Л ИТГЭМЖТЭЙ, ҮНЭНч, НАЙДВАРТАЙ БАЙЖ БУСДЫГ ХАЙРЛАН, ҮР ЖИМСЭЭ ГАРГАЖ чАДВАЛ МОНГОЛ УЛС ХӨГЖИХ БОЛНО. итгэгчид бусдаас илуу мундагтаа биш, харин амъд оршигч цорын ганц Бурханы оршихуйд байж зөвхөн түүнд найддагт л учир нъ оршино. Монголчууд олон зуун жил хуурамч шутээнд мөргөж, гуйж, залбирч ирсэн атлаа яагаад муу муухай зүйл хийж, итгэл дотор живнэ вэ? Амъгүй зүйлээс айдаггуй, эмээх зүйл байхгүй болохоор л тэр...


Бурхан минъ!

Бидэнд одоо байгаагаас маанъ илүү их итгэлийг зөвшөөрөөч!

Бид нэг ч гэсэн хүнийг танъ руу хөтөлъе!

Бурхан минъ!

Намайг өөрчлөөч!


Пухан Монгол Чуулганы итгэгч: Батмөнх

Saturday, June 7, 2008

Сайн мэдээний аян







Гадаад ажилчдад амттай сайхан xоол xийж өгч мөн сайн мэдээг түгээх зорилготой Хандон дээд сургуулийн Мобил Кичэн (Mobile Kitchen) баг энэ удаад Монголчууд дээр очиxоор төлөвлөн өнгөрсөн 5 сард Кёнжу xотийн Эвшил дүүрэгт ажиллаж амидарч буй Монголчууд дээр очиж уулзажээ. Хандон сургуулийн Мобил Кичэн багт сургуулийн пастор Давид, профессор Марк Базби болон гадаад оюутнууд мөн Монгол оюутнууд маан хамт явсан байна. Оюутнууд амттай сайхан xоол гараа гарган xийж өгч сайн мэдээний тухай яриж залбирч, хамтдаа нөхөрлөн нэгэн өдрийг зугаатай бас үр дүнтэй өнгөрөөсөн байна.



Марк номоор Библийн тэмцээн зохиов

Марк номийг хэн сайн мэдэx вэ нэртэй Библийн тэмцээн Пухан Монгол Чуулган дээр амжилттай зохион байгуулагдлаа. Нийт 3 багийн бурэлдxүүнтэйгээр тэнцээн явагдсан бөгөөд баг тус бүр дор бүрнээ маш идэвxи чармайлттай оролцож Марк номноос сурсан мэдсэн ойлгосноо бусаддаа харамгүй тайлбарлан өгч, жүжигчилсэн тоглолт xүртэл үзүүлсэн билээ. Энэxүү номоор дамжуулан та бүгд Бурханий талаар илүү ихийг мэдэж ойлгож, түүнийгээ амьдралдаа xэрэгжүүлэх нь бидний энэ тэмцээний зорилго билээ.Итгэлийн амьдралд түрүүлнэ, хожигдоно гэж байхгүйн учир бид бүгд нэг Бурханд итгэдэг, нэгэн зүгрүү явж буй Итгэлийн ахан дүүс билээ гэсэн сайхан үгээр бидний тэмцээн өндөрлөлөө. Энэxүү тэмцээнийг зохион байгуулж итгэл сэтгэлээ шингээн бэлдсэн Дашбурам болон
Үүрийнтүяа нартаа баярлаж талархаж буйгаа илэрхийлье. Бурхан та бүгдийг ивээг !!!

фото сурвалжлага













Итгэлийн аxан дүүс

Уянгалаг xоолойтой Уртын дуучин Жагаа ах, Кинонд дуу оруулж киног амилуулагч Нараа ах, ажилсаг Очироо ах...
Пухан Монгол чуулганд бид хамтдаа Эзэнийг магтаж , алдаршуулж, хамтдаа хөгжилдөж, сайхан цагуудийг өнгөрөөж, итгэлийн ахан дүүс болсон билээ. Ах нар маан одоогоор Сөүл xотод ажиллаж байгаа боловч бид итгэлээрээ залбирлаараа үргэлж хамдтаа....
Та бүxнийг Нараа ахын төлөө санах бүрдээ залбирч байгаарай гэж уриалмаар байна. Элэг бага зэрэг өвддөг бөгөөд хүнд үйлдвэрийн ажил хийхэд xэцүү байгаа билээ.
Бидний Эзэн бидэнтэй үргэлж хамт байх болно.
Ах нартаа өндрөөс өндөр ажлийн амжилт болон эрүүн энхийг хүсэн ерөөе !!!

Wednesday, April 30, 2008

Анд нөхдөө хүний наймаанаас болгоомжилцгооё!

Гадаадад сурах,ажиллах болон аялах гэж байгаа бол...
Танихгүй хүн, найз эсвэл хамаатан чинь гадаадад сурах, ажиллах болон аялах боломж тавьсан бол:
Гэрээнд гарын үсгээ зурж зөвшөөрхөөсөө өмнө гадаадад очоод хийх гэж байгаа ажил, сурах гэж байгаа сургууль эсвэл аялахлуулах гэж байгаа компани нь жинхэнэ эсэхийг нь олон газраас судлан мэдэж аваарай. Хэрвээ та нэг хүнд итгэж найдаж авах гэж байгаа бол өөрийгөө өндөр эрсдэлд оруулж байна.
Явах орныхоо Элчин Сайдны Яамаас нь ажиллах, сурах эсвэл аялахад ямар виз хэрэгтэйг мэдээрэй. Тэр мэдээллийг олсон бол хэнч таныг буруутгаж чадахгүй.
Явхаасаа өмнө виз болон пасспортаа хэдэн хувь хэвлэж аваад итгэх хүндээ үлдээгээд яваарай.
Очих газрынхаа утас болон хаягийг гэр бүлийнхэндээ эсвэл найз нөхдөдөө үлдээгээд яваарай.
Эргэлзээтэй бол ХХГХ-тэй тэмцдэг байгуулагт хандаарай.
Та очих газраа хүрсэн бол юу хийх хэрэгтэй вэ?
Хэнд ч, ямар ч шалтгаанаар паспортоо хадгалуулахаар өгч болохгүй: Тухайн оронд таны оршин суух статусаас үл хамааран, ажил олгогч, зуучлагч таны паспортыг авах шаардлагагүй, түүнийг авах эрхгүй юм.
Паспортоосоо хувилбар хийн зөвхөн өөрийнхөө мэдэх газар хадгал.
Тухайн орны хэлээр тусламж хүссэн хэд хэдэн өгүүлбэр мэдэх хэрэгтэй.
Та гадаадад очсон бол өөрийн орны консулын газар эсвэл Элчин Сайдын Яаманд бүртгүүлэх зайлшгүй шаардлагатай
Очих газраа очоод гэр бүл, найз нөхөдтэйгээ холбоо барь. Байнга холбоотой байж өөрийнхөө талаар бодитой мэдээлэл өгч байгаарай.
Гэр бүл, найз нөхдөдөө очих газрынхаа, зуучилж буй хүнийхээ хаяг, утас зэргийг тодорхой өгөөрэй.

Sunday, April 27, 2008

Улаан сарнай

Бүсгүй та улаан сарнай билээ

Бүхий л дэлхий танаар гоёдог

Аялгуут хорвоогийн зөөлөн хөг нь

Аз жаргалын алтан утас нь

Сайхан хайрийн гэгээн бороо нь

Санахын жаргакын татах хүч нь

Зөн билэгийн увидас бүсгүй танаас ирдэг

Зөөлөн сэтгэлийн үг бүсгүй танаас ирдэг

Хүнийг хайрлах үнэ цэнэ бүсгүй танаас ирдэг

Хүнлэг нинжин сэтгэл бүсгүй танаас ирдэг

Бурхан бидэнд дэндүү сайхныг өгчээ

Булгилах зүрхийг догдлуулах нандин эрдэнэ өгчээ

Эр хүн чи жаргааж хайрлаж яв гэж

Эрээн цэцэгс дунд улаан сарнайг ургуулжээ

Дэлхий дүүрэн ургасан хайрын улаан сарнай

Дэргэдэх хүндээ харууламгүй итгэлийн улаан сарнай

Цоморлигоо нээсэн сарнайн хүрээлэн дотроос

Цоохорлож сэвтээлгүй зөвхөн ганцыг аваарай

Гоо үзэсгэлэн шингэсэн тэр л нэгэн сарнайг

Гомдоож унагаалгүй ургуулж яваарай

Бүсгүй та улаан сарнай билээ

Бүхий л дэлхий танаар гоёдог
Батмөнх

Дотоод эдгэрэл даруу байдлаас эхтэй

Бид Бурхантай хамт хийх аялалаа зөвхөн түүнд итгэж найдсанаар эхлэх ёстой. Учир нь хэн нэгэн хажууд буй найз тань бус харин таний Бурханд итгэх хувийн итгэлээр Таний дотор аврал болон дотоод эдгэрэл явагдаж байдаг. Бид заримдаа хажууд буй хэн нэгэн нөхөдөө харахдаа санаатайгар болон санаагуйгээр түүнийг аврагчаа мэт хулээж авах хандлага гаргадаг. Хэрэв уг хиймлээр аврагч болгосон анд нөхөр маань бурууг үйлдэхэд бид тэр хүний буруу хийсэн үйлдэл дээр нь хамт бүдэрч Жинхэнэ биднийг аврах хүчтэй цорийн ганц Аврагч болох Есүс Христ рүү харах хараа маань суларч ирдэг байна. Тиймээс бидний итгэл бидний хувийн хучиндээ найдах найдлага болон бусад хажуугийн нөхөддөө найдах найдлагаас бус харин Бурханд итгэх тэр итгэлээр ирдэг. Гэвч, зөвхөн Бурханд итгээд бусдыг үл хайхрах гэсэн ойлголт бас биш юм. Учир нь бид Есус-т итгэснээр түүний гэрэл бидний дотроос гэрэлтэж эхлэх ёстой. Есусийн гэрэл бидний дотор гэрэлтэнэ гэдэг маань бусад хумууст хайрыг узуулэх гэсэн үг гэж хэлж болно. Хайр бол хамгийн агуу нь бөгөөд биднийг Бурханы өмнө болон бусдын өмнө даруу болгож чадах цорын ганц хүчтэй зэвсэг. Өнөөдөр хүмүүс бидний дотор нэг нэгэндээ итгэх итгэлцэл алга гэж яридаг. Тэр нь бүх мууг далдалж чадах хайр байхгүй учраас тэр байж болох юм. Уг хайр дутсанаас бусдын өмнө хүлээцтэй байх тэвчээр маань алдаггддаг. Магадүй тэр тэвчээргүй байдал маань бусдад ч бус өнөөдөр тэвчээргүй байсан та бидний зүрхийг маш ихээр шархлуулдаг байх талтай. Энэ шархийг бид яаж эмчилж яаж өөдрөгөөр мөн цаашлаад амьдралыг шинээр харах вэ гэсэн асуулт хүн бүрийн өмнө байдаг байх. Үүнд хариулахад дөхөм болох нилээдгүй хэдэн зарчмийн нэг нь БИД БУСДЫГ ОЙЛГОХГҮЙ БАЙНА ГЭДЭГ МААНь ТЭР ХҮНД АСУУДАЛ БАЙГАА БУС ХАРИН НАДАД АСУУДАЛ БАЙНА гэдгийг харж сурах явдал юм. Учир нь хэн нэгнийг уучилж байгаа байдлаар нь хайрлаж хүлээж авч чадахүй байна гэдэг маань бидний дотор хайр хомс байгааг илтгэх хамгийн том хэмжүүр ч байж болох. Хэрэв бидний дотор хайр дутмаг байвал бид тэр хүнийг бус өөрсдийгөө хамгийн ихээр шархлуулж байдаг. Үүгээрээ бид өөр бусадтай харилцах харилцаагаа улам хязгаарлаж, хамгийн сүүлд нь би хэн ч биш гэдгээ л хүлээн зөвшөөрөхөөс өөр гарцгүй байдалд орох нь ч бий. Үүний оронд бид бусдыг байгаагаар нь хүлээн авч Бурхан тэр хүнийг хэн гэдгээс нь үл хамаарч авралаа өгсөн шиг бид ч мөн тэр зарчмын дагуу хайрлаж чадвал өнөөдөр та бидний өөрсдийн дотоод сэтгэлдээ хийж байгаа хамгийн том эдгэрэл байх болно. Бурхан Таныг Ивээг!

Sunday, March 30, 2008

Сэтгэлээ захирах талаар

Сургаалт vгс 25:28
Єєрийнхєє сvнсийг захирдаггvй хvн бол эргэн тойрондоо хэрэм босгоогvй, нурсан хот мэт буюу.

Сургаалт vгс 16:32
Уурлахдаа удаан хvн хатан зоригтноос дээр. Сvнсээ захирдаг хvн хотыг эзлэгчээс дээр.

Сургаалт vгс 13:3
Амаа захирагч нэгэн амиа хамгаалдаг юм. Амаа айхтар том ангалзуулагч хvн сvйрэх болно.

Сургаалт vгс 14:29
Уурлахдаа удаан хvн маш их ухаантай. Тvргэн зантай хvн мунхаг явдлыг єргєдєг.

Сургаалт vгс 25:15
Захирагч хvнийг тэвчээрээр ятгаж болно. Уян хатан хэл ясыг ч хугалж чадна.

Tuesday, March 18, 2008

Март 8

Олон улсын эмэгтэйчүүдийн мэндийг нийт эмэгтэйчүүд болон эхчүүддээ хүргэж байна. Хэдийгээр эх орноосоо хол байгаа ч залуус маань энэ баярыг мартсангүй. Охид бүсгүйчүүдээ баярлуулахаар сэтгэлээ шингээн байж ихийг бэлджээ. Цуглаан дээрээ бид Март 8 баярыг тэмдэглэсэн бөгөөд залуус маань бүсгүйчүүлээ хөгжөөх хошин хөтөлбөр, дуу хуур, бэлэг сэлт , амттан бүхнийг бэлтгэжээ. Гал улаан сарнайг ч тэд мартсангүй. Пухан Монгол Чуулганы нийт эрчүүддээ нийт охид бүсгүйчүүлийн зүгээс баярлаж талархсанаа илэрхийлж байна. Доор фото сурвалжлага бэлдлээ.











Тавтай морилно уу

Энэ сарын 3 наас эхлэн оюутнуудын хичээл эхэлж хөл хөдөлгөөн ихтэй өдрүүд өнгөрсөөр байгаа билээ. Энэ хичээлийн жилд Монголоос олон оюутнууд Хандон их сургуульд суралцахаар Хүрээ болон MIU сургуулиас солилцооны програмаар иржээ. Тэднээс 6 оюутан манай чуулганд явж ЭЗЭНийг улам илүү таньж мэдэхээр бас алдаршуулахаар бидэнтэй итгэлээрээ нэгдэж байгаа билээ. Бидний энэ газар уулзаж байгаа нь бидний итгэдэг Бурханы гайхалтай төлөвлөгөөний нэгэн хэсэг хэмээн хүлээн авч та бүхнийг ТАВТАЙ МОРИЛНО УУ хэмээн угтан авч байна. Бидэнд итгэлийн сайн анд нөхдийг илгээж буй БУРХАНД алдарыг өргөе. Бурханы ивээл, хайр, ерөөл таны, бидний, Пухан Монгол Чуулганы дээр мөнхөд байх болтугай.





Tuesday, March 11, 2008

Хайр, атаархал, даапаалал, аз жаргал, зовлон

Атаархуу хүн бусдыг яаж жаргалтай, сайхан амьдарч байгааг л олж хардаг. Даапаалдаг хүн бусдыг яаж зовж, түүртэж байгааг л олж хардаг. Аз жаргалтай хүн өөрийгөө хувь хүний хувьд хэрхэн өсч, дэгжиж байгааг олж хардаг.Зовж байгаа хүн өөрийгөө хараад зөвхөн дутагдал, сул талаа л олж хардаг. Ингээд нэгэн төрлийн тэгш өнцөгт үүсч байна. Та энэ тэгш өнцөгтийн хаана нь байгаа талаар сайн бод. Нэмэж хэлэхэд ухаан гэдгийг бүгдийг өөрчлөх чадвартай байдаг. Зөрүүд зан дээр ухаан нэмвэл тууштай зан болно. Хээгүй зан дээр ухаан нэмбэл эр зориг болно. Харамч зан дээр ухаан нэмбэл аригч, хямагч зан болно. Үрэлгэн зан дээр ухаан нэмбэл өгөөмөр зан болно. Хүсэл, тачаал дээр ухаан нэмбэл хайр болно.

Friday, March 7, 2008

Ачаа


Нэг багш сурагчиддаа та нар үзэн яддаг хүн бүрийн тоогоор торонд төмс хийж авчир тэгээд үүнийгээ 7 хоног авч яв гэв. 7 хоногийн дараа хүүхдүүд: Багш аа, ийм хүнд ачааг үүрч явах хэцүү байна, зарим нь ялзарч муудаж байна гэцгээв. Багш: Аливаа хүнийг уучлахгүй байна гэдэг нь өөрийгөө шийтгэж байгаа хэрэг юм. Ер нь бусдийг уучилна гэдэг нь өөрөө өөртөө хийж байгаа сайн үйлс юм гэсэн гэдэг. Та сэтгэлдээ хэн нэгнийг үзэн ядаж яваа бол түүнийг яг одоо уучил, өршөө, март.

Monday, March 3, 2008

Аврагч минь

Будан татсан саарал хорвоод
Будилж төөрч эргэж явахад
Аврагч Эзэн минь гараас барьж
Алхах замыг чиглүүлж өгсөн .
Бодох тусам үнэнийг мэдүүлж
Борог намайг ивээлдээ авсан.
Хайрын Бурханаа дээдлэн явахад
Хан хорвоод баясал ирдэг.
Ямар их аз надад ирэв
Яагаад өмнө нь мэдсэнгүй явав.
Төөрч явахад минь та намайг
Төрсөн үр шигээ дотноор хайрласан.

Пухан Монгол Чуулганы итгэгч Батмөнх

Sunday, March 2, 2008

Цагаан сарын Цуглаан


Том жижиг цуглаанийг

Тойрч өнжиж үзээгүй

Далайн эргийн пухан монгол

Дахиад явах боллоо

Ганаагийн захисан бүгдийг

Гайхалтай биелүүлсэн Ээмий Бүжээ

Хүнсний зуйлээс эхлээд

Хөнжил гудас гэх мэт

Аянд хэрэгтэй бүхнийг

Авч явахаар зэхчээ

Баттөр бидэнтэй явахаар

Байгаа газарт ирэв

Улаан хувтсастай том хүн

Урдаас уухилсаар айсуй

Нийслэл хүрээ ороод

Нийлэхээ болино гэв

Дараагийн хүнээ авахаар

Давхиж Кёнжү оров

Замаас Цэндээг суулгаад

Цаашлаад Мөөгийг авав

Зандан удалгуй ирэв

За тэгээд нэг хүн үлдэв

Олон түмэндээ тэрээр

ООёо пастор хочтой юм

Түүнийг аваад хоолонд орохоор

Төлөвлөж бид хүлээв

Мань хүн ирэхгүй удсаар

Маанимогог хаалгаж орхив

Захын газар хооллоод

Замдаа бид гарав

Аян замын уртад

АХА нэвтрүүлэг явагдав

Цэндээ нойргүй хонож

Цэцэн асуултууд бэлтгэсэн байлаа

Оюун ухаанаа сорив

Ооёо Ээмий нар үлдэв

Ялагч тодорсонгүй энэ удаа

Яг л тэнцээд байх юм

Дараа нь хөзөр тоглов

Давхисаар Ансан хүрэв

Улаан хувцастай хүн

Урзалкаа үүрээд салав

Сүмийн нэг өрөөнд

Сүүжээ амрааж хонов

Өглөө бид Ёжу явав

Өөр цуглааныхан хамт явав

Ээмий Ооёо хоёроос

Элдэв асуулт асуухад

Асуулт бүрт хариулсаар

Арайхийн Ээмий түрүүлэв

Тэмцэлдэж ялсан түүнд

Тэмдэглэлийн дэвтэр бэлэглэв

Замын түгжрэлд удсаар

Захаасаа ядарч эхлэв

Давсагаа суллахаар зарим нь

Дардан зам дээр буув

Хурц нартай өдөр

Хурдний замуудын хооронд

Бэргэсэн хэдэн хүн

Бие засч чадалгуй

Эргэж автобусандаа суугаад

Эцэсээ хүртэл тэвчив

Цуглааний газраа ирээд

Цуварч буугаад гартал

Хангүг ах дүүс угтаж

Хаана байрлахыг заав
ЗАлбирч дуулаад хонов

Замын алжаалаа тайлав

Хамт явсан бүсгүйчүүл маань

Хаанаас нь ч харсан адил

Төөлж сонгосон юм шиг

Дөрвүүл ижил өндөртэй байв

Бид арвуул очсон ч

Биеэ тоосон нэгэн

Тасарч салж яваад

Дандаа ганцаар байв

Зураг авахуулах болоход

Зугтаад алга болчихно

Ширээ тойрон суухад

Шилрээд алга болчихно

Битүүний орой айлд ороход

Биесээ харсан хэдэн хүн байв

Тавагтай идээ аваад ороход

Тал чихэрчгүй сууж байв...

Эзэнийг магтан дуулав

Энд тэндгүй залбирав
Хэсэг амрах хооронд

Хэдүүл гол оров

Хадан дээр гарч Хашгирцгаав

Хавь ойрийг харцгаав

Эгц хадны цаанаас гэнэт

Эрэгтэй хүн гарч ирэв

Архинд халамцсан нэгэнийг

Амжиж барьж авахаар

Баатар гэх Хангуг багш

Башир арга хэрэглэжээ

Бантсан тэрээр бидэнтэй

Баахан зураг даруулав

Оройн мөргөл өрнөв

Онцгой содон болов

Эзнээс өгсөн үгийг

Эндүүрэлгүй бичиж авахаар

Баяраагаас бал асуутал

Байхгүй гэсэнээ тэрээр

Хажууд сөгдсөн Цоомоо руу

Хараа бэлчээн дохив

Тонгойж гацсан түүн дээр

Тосон бал байж байв

Тайзан дээр залбирсан олон

Тарж доош бууцгаахад

Бүжээ ганцаар хэвтэж байв

Бүгд л түүнрүү харав

Дутуу нойртой явсаар

Дугжирч унтав уу тэрээр

Маш халуунд залбирсаар

Мансуурч унасан уу бүү мэд

Гэмшиж залбирсан нэгэн

Гэнэт тачигнатал инээв

Сайн л юм биш дээ

Сатан шуглэсэн эр байна

Ариун сүнсээр хамгаалаач

Авраач гэж залбирав

Шинийн нэгний өглөө

Ширээний ард суусан

Монгол Хангүг ахмадуудад

Морилон орж золгов

Хоол идэх уеэр

Хол ойрийг ширтэн

Бууз өгөх болов уу гэж

Будаа идэнгээ бодов

Цуглааний дундуур гэрчлэл хийв

Цувж хүмүүс гарав

Цэргээс оргосон нэгэн эр

Цэгнэж хурдан ярилгуй

Гурван минут бус

Гучин минут номлов

Эх хэлээр минь ярих

Эмч Хангүг эр

ГЭрчлэл магтан дуугаар

Гэрээсээ хол байгсдыг сэргээв

Хүслээ бичсэн бөмбөлгөө
Хүн бүр тэнгэрт хөөргөв

Буцахдаа уламжлал ёсоор

Бууз хуушуур идэхээр

Түндэмүнд хүрч очтол

Түмэн Монгол Цуглажээ

Цайны газрын булан бүрт

Цагаан архи уусан Монголчууд

Хөлгийн жолоо эргүүлээд

Хөзөр тоглож байтал

Сүр Сар хийх чимээ гарав

Сандран хартал Ооёо байлаа
Гялтганасан нүдээр харах тэрээр

Гялгар уут шажиглнуулж байв

Жолоочийг унтуулахгүй үүрэгтэй

Жоохон Цоомоо ажилдаа оров

Ширтэж ширтэж гэнэт

Шимшимхэёо гэж хэлэв

Таван гар суугсдын дунд

Тарвалзаж Бүжээ унтсаар

Суугуул Пухандаа ирэхэд л

Суудлаасаа ховхорч сэрэв.

Thursday, February 28, 2008

Биднийг хайгч


учир нь өөрт нь бүрэн зориулсан зүрх сэтгэлтэй хүмүүст хүчтэй дэмжлэг болохоор ЭЗЭНий мэлмий дэлхий даяар хойш урагшаа хэрэн явдаг юм.
Шастирийн дэд 15:9

Бурхан хэн нэгэний агуу хүчтэй байдал , аль эсвэл өндөр боловсролийг эрэлхийлдэггүй. Тэр энгийн нэгэн зуйлийг л хүсдэг нь Түүнийг эрэн хайгч хүний зүрх сэтгэл юм. Тэрээр хэн нэгэний чадвартай байдалийг хардаггүй. Харин Бурханд аль хир боломж өгч байгаа байдалийг л хардаг. Хэрвээ та Өөртөө байгаа өчүүхэн боловч зүйлийг түүнд зориулбал Тэрээр тэр өчүүхэн зуйлийг тань хэдэн арав, магадгуй мянга дахин өсгөж өгөх болно.

Түүний мэлмий яг одоо таны дэргэд таны дотор буй зүрх сэтгэлийг тань эрэлхийлэн байна.

Tuesday, February 26, 2008

God Loves You

Та “Энэ ямар ч боломжгүй” гэж хэлэхэд
Бурхан“-Хүмүүст боломжгүй зүйлс Бурханд боломжтой” гэдэг.(Лук 18:27)
Та “Би маш их ядарлаа” гэж хэлэхэд
Бурхан “Би чамайг амраая” гэдэг.(Матай 11:28)
Та “Үнэндээ, хэн ч намайг хайрладаггүй” гэж хэлэхэд
Бурхан “Би чамд хайртай” гэдэг. (Иохан 3:16)
Та “Би үргэлжлүүлэн хийж чадахгүй нь” гэж хэлэхэд
Бурхан "Миний нигүүлсэл чамд хангалттай” гэдэг.(2Коринт 12:9)
Та “Би амьдралын нугачааг туулж чадахгүй нь” гэж хэлэхэд
Бурхан “Би замыг чинь шулуун болгоно” гэдэг.(Сургаалт үгс 3:5-6)

Sunday, February 24, 2008

2 сарын 24 ний Сургаалын тойм


Иошуа 1:6-9


Бурхан Иошуад зоригтой тууштай байхыг 3 удаа сануулдаг. Энэ үг нь зовхон Иошуад хэлсэн үг бус өнөөдөр яг энд сууж байгаа танд ч бас зориулагдсан үг юм. Бид Бурханий дотор зоригтой бөгөөд тууштай байж, Түүний үгийг амнаасаа салгалгүй үдүр шөнөгүй бясалгаж явбал тэрэээр бидэнд ивээлээ дүүрэн өгөх болно.
Үүний тулд бид Бурханийг өөрийн хадан сууриа болгож өөрсдийн итгэлийн суурийг сайн тавих хэрэгтэй.
Бидний итгэлийн суурь нь яамар нэгэн нөхцөл байдал, эд материаллаг зүйлс, аль эсвэл хэн нэгэн хүн дээр бус зөвхөн амид оршигч Бурхан болон түүний хэзээ ч хувирашгүй угэн дээр суурилагдсан байх хэрэгтэй. Ингэж чадаж гэмээнэ бидний итгэл хэзээд хувирашгуй бөгөөд бат бэх байдалаа хадгалах болно.


Танд итгэлийг болон ивээлийг хүсье!

Хүний сэтгэл яагаад хөрдөг вэ?

Хүний сэтгэл яагаад ч юм хөрчихдөг. Урьд нь гал халуун, ямар ч сэтгэлийн саадгүй уулздаг анд найз хүртэл ярих үггүй болчихдог нь амьдралын гашуун үнэн. Хүний сэтгэл яагаад хөрдөг вэ? Үүнд олон шалтгаан байж болох ч эхний дөрвөн шалтгааныг энд дурдъя:
Эхний шалтгаан нь, сэтгэлийн шарх, гомдол юм. Хүний сэтгэл гэдэг бол амьдралын хүчний төв юм. Сэтгэлээр унахад л хүн хүчгүй болдог. Сэтгэлийн тэнхээгүй гэж зарим хүмүүс ярьдаг даа. Бид өнгөрснийг уучлахгүйгээр, сэтгэл тайван амьдарч, ирээдүйгээ төсөөлөн бодож чадахгүй юм. Сэтгэлээр унасан хүн уйтгартай, баяр хөөргүй болдог бөгөөд тийм хүний бодол санаа нь үргэлжид юманд хардаж сэрдсэн, хэт сөрөг хандлагатай байдаг. Сюпер сөрөг хандлага бол хамгийн аймшигтай гэмгүй царайтай алуурчин юм. Таныг амьдаар тань тамлах, бусдаас таныг салгахад хамгийн их нөлөөлөх хүч сөрөг хандлагад байдаг.
Үнэндээ, хэн ч таны хандлагыг өөрчилж чадахгүй, хэн ч таны өмнөөс шийдвэр гаргахгүй. Тиймд, өөрийнхөө төлөө өөрийн хандлагаа эхлээд засах нь хамгийн ухаалаг алхам болно. Ихэнх хүмүүс "шууд уучил" гэж хэлдэг ч, өөрийг тань гомдоосон хүнийг уучлах тийм ч амар биш ээ. Хэлэхэд амар, хийхэд хэцүү гэдэг. Номлож болох ч амьдрахад хүнд байдаг зүйлийн нэг бол уучлах. Гэвч, энэ бол зайлшгүй алхам юм. Эхлээд өөрийгөө уучлахыг оролдоорой.

Сэтгэл хөрөхийн хоёрдахь шалтгаан нь, зан чанар байж болно. Хүний амьдралын чухал хөгжлийн нэгээхэн хэсэг нь бидний зан чанар юм. Сул дорой, эмзэг, мэдрэмтгий зан чанартай хүн орчноосоо амархан нөлөө авдаг. Энэ бол нэг туйл нь. Харин нөгөөх туйл нь бүдүүлэг, анархи, мэдрэмжгүй зан чанар юм. Энэ хоёр туйлын аль аль нь эрүүл бус зан чанар юм.
Зөвхөн ур чадвар, авъяас, гайхамшигт тулгуурлан бүү амьдраарай. Авъяас чадвар таныг өндөрт аваачиж болох ч зан чанар таныг өндөрт тогтоож цааш хөгжүүлдэг гэдгийг бүү мартаарай.
Хүнд хэцүү өдрүүд байхгүй бол тэвчээр хэмээх гайхамшигтай чанар бидэнд бий болохгүй. Амьдралын гашуун сургамж бүр бидний хурц ирмэгүүдийг билүүдэж зөөлөн чанартай болгодог. Сайн зан чанартай болох амар дөт, товчилж хүрэх зам гэж үгүй тул зан чанар дээрээ анхаараарай. Зөв зан чанартай хүн сэтгэлээ үргэлж хамгаалж чаддаг.
Сэтгэл хөрөх, гуравдугаар шалтгаан нь "зорилгогүй" амьдрах эсвэл "зорилгоо гээх явдал" байж болно. Зорилгогүй хүн бол амиа хорлож байгаа хүнтэй адил юм. Сэтгэлээ хуурах төдий цаг зуурын зугаа цэнгэл эцсийн эцэст амьдралд гутранги болгодог. "Бүх юм утгагүй" гэсэн гутранги сэтгэл хэзээ ч хүний сэтгэлийг гал цогтой болгож байгаагүй. Тийм хүнээс хэзээ ч үр бүтээл, амьдралын төлөөх тэмцэгч хүсэл гарч байгаагүй юм. Сэтгэл нь хөрсөн хүн бусдыг болон өөрийн амьдралыг хайрлахгүй. Бусдын хайрыг ойлгож, эргэж хариу хайрлаж чадахгүй. Хайрлах нь түүнд ямар ч утгагүй бөгөөд амьдрах нь түүнд зовиуртай.
Сэтгэл хөрөх дөрөвдэх шалтгаан нь, буруу хүмүүстэй нөхөрлөх явдал юм. Бид эцэг эхээ сонгох боломжгүй ч хэнтэй яагаад нөхөрлөж байгаадаа сонголт хийх боломжтой юм. Хэн ч төгс биш ч, зарим нөхөрлөл хүний сайн зуршлуудыг эвдэж, түүний хамаг урмыг хугалж, амьдрах эрч хүчгүй болгож, түүнийг насаар нь хохироодог. Хэнтэй сэтгэлээ хуваалцаж амьдрахаа дахин нэг шалгаарай. Таныг унагах, өргөх хүрээлэл нь таны нөхөрлөл юм шүү гэдгийг санаарай. Монголчууд, "Инээсэн бүхэн найз биш, уурласан бүхэн дайсан биш" гэж хэлдэг. Тэрчлэн, "Сайнтай нөхөрлөвөл сарны гэрэл, муутай нөхөрлөвөл могойн хорлол" гэж хэлдэг. Юутай үнэн үг вэ.
Эцэст нь хэлэхэд, сэтгэлээ юу юунаас илүү хамгаалж яваарай. Эргэн тойронд чинь муу мэдээ, аймшигт явдлууд, сэрдхийлгэм бодит түүх, төгс бус хорвоо эргэлдэж байгаа ч амьдралын залуур гарт чинь байна. Хэн ч таны сэтгэлийн галыг бүү бөхөөг. Ус цацсан ч улам бадран асах сэтгэлийн тэнхээтэй байгаарай. Амьдралыг хайрлан асах эрч хүч, цог жавхаа таны сэтгэлд үргэлж байх болтугай. Хэн ч сэтгэлийг тань бүү гутааг.

ЭМЭГТЭЙ ТАНД ЗОРИУЛСАН БУРХАНЫ ЗАХИА ЭРЭГТЭЙ ТА Ч УНШААРАЙ

ЭМЭГТЭЙ ТАНД ЗОРИУЛСАН
БУРХАНЫ ЗАХИА

Би тэнгэр газрыг бүтээхдээ үгээрээ тэдгээрийг бий болгосон. Би хүнийг бүтээхдээ түүнийг хэлбэр дүрстэй болгож, амийг хамар луу нь үлээж өгсөн. Харин эмэгтэй чамайг би гоо сайхнаар дараа нь урласан. Чиний хамар эмзэг нарийн учир би амийг түүн рүү үлээгээгүй. Би чамайг нарийн нямбай ба урнаар бүтээхийн тулд хүнийг гүн нойроор унтуулсан.

Энэ үйл явцад оролцож санаагаа оруулах гэж оролдох вий гэсэндээ эрэгтэйг би унтуулсан юм. Нэг л яснаас би чамайг урласан. Эрэгтэй хүний амийг хамгаалдаг ясыг би сонгосон. Түүний зүрх ба амьсгалах уушгийг нь хамгаалж, туслан түшиж байдаг хавиргыг сонгосон нь чи ч бас тийм байхын тулд билээ.

Тэр ясан дээр тулгуурлан би чамайг гайхалтай гоё хэлбэр дүрстэйгээр бүтээсэн. Чи яг л хавирганы яс шиг бат бөх, бас нарийхан эмзэг. Чи эрэгтэй хүний хамгийн чухал эрхтэн зүрх сэтгэлийг хамгаалж байдаг. Зүрх сэтгэл бол эр хүний амин төв нь ба уушгууд нь амийн амьсгалыг агуулдаг. Зүрх гэмтэхээс өмнө хавирга хугарах хүртлээ түүнийг хамгаалан дэмж. Тиймээс эр хүнийг яг хавирга мэт хамгаалан дэмж.

Эрэгтэй хүний хөл дор байх бий гэсэндээ чамайг хөлнийх нь яснаас бүтээгээгүй, толгой дээр нь гарчих бий гэсэндээ ч толгойн яснаас нь чамайг аваагүй. Харин үргэлж хажууд нь ойр байж, туслаж дэмжээрэй гэж хавирганаас нь чамайг бий болгосон. Чи бол түүний сахиусан тэнгэр юм шүү. Чи бас миний гоо үзэсгэлэнт бяцхан охин. Чи төгс төгөлдөр эмэгтэй хүн болж өсөх ёстой ба зүрх сэтгэлийн чинь гоо сайхныг хараад миний мэлмий баяр хөөрөөр дүүрдэг.

Чиний нүд үнэхээр үзэсгэлэнтэй, бүү будаж өөрчил. Чиний уруул залбирч байхдаа ямар өхөөрдөм бэ. Хамар чинь ямар төгс хэлбэртэй вэ. Гар чинь ямар зөөлөн налархай вэ. Унтаж байхад чинь би нүүрэнд чинь зөөлөн хүрч, зүрхийг чинь би өөрийнхдөө ойртуулдаг. Бүх амьд амьсгалтай бүхнээс чи надтай хамгийн адилхан шүү.

Адам өдрийн сэрүүнд Эдэн цэцэрлэгт надтай хамт алхдаг байсан ч ганцаарддаг байсан. Учир нь тэр намайг харж, надад хүрч чаддаггүй байсан. Тэр намайг зөвхөн мэдэрдэг л байсан. Тиймээс Адам надтай юуг хуваалцаж мэдрэхийг хүссэн, түүнийг нь би чиний дотор бий болгосон: миний ариун байдал, миний хүч, миний цэвэр ёс, миний хайр, миний халамж ба хамгаалалт. Чи маш онцгой, яагаад гэвэл чи миний үргэлжлэл. Эр хүн миний дүр төрхийг, харин эмэгтэй хүн миний сэтгэл санааг илэрхийлдэг. Хамтдаа та хоёр Бурханы төгс байдлыг харуулдаг.

Тиймээс эр хүн чи эмэгтэй хүнд сайнаар ханд. Түүнийг хайрла, хүндэл, учир нь тэр маш эмзэг. Түүнийг гомдоовол намайг ч гэсэн гомдооно. Түүний төлөө хийсэн зүйлс нь миний төлөө хийсэнтэй адил. Түүнийг өвтгөснөөрөө чи өөрийнхөө зүрх сэтгэлийг, түүний Эцгийн бас өөрийн Эцгийн зүрх сэтгэлийг л гэмтээнэ.

Эмэгтэй хүн чи эр хүнийг туслан дэмж. Даруу төлөв зангаараа миний чамд өгсөн сэтгэлийн хүч чадлыг харуул. Зөөлөн намуун зангаараа давуу байдлыг нь үзүүл. Хайраараа чи бол түүний дотоод зүрх сэтгэлийг хамгаалдаг хавирга нь гэдгийг ойлгуул.

хайрын түүх

Хайрын туух

Нэгэн цагт Хайр, Уйтгар гуниг, Эд хөрөнгө, Мэдлэг зэрэг хүний бүх мэдрэмж нэг арал дээр амьдардаг байжээ. Гэтэл арал нь живэх болсон тухай мэдэгдэж бүгд л арлаа орхин явахын тулд завиа бэлдэцгээжээ.Хайр үргэлж бүгдээс хоцордог байсан тул юу ч болсон эцсийн мөч хүртэл хүлээхээр шийджээ. Тэгээд арал живэх үед Хайр тусламж гуйхаар шийдлээ. Эд хөрөнгө маш том завинд суугаад явахаар зэхэж байхад нь Хайр “Намайг хамт аваад яваач” гэж гуйхад Эд хөрөнгө “Үгүй, завиндаа хэтэрхий их алт мөнгө ачсан учраас чамайг багтаах зай алга” гэлээ. Хайр үзэсгэлэнтэй сайхан завинд суусан Бардам зангаас тусламж гуйхад тэр “Би чамд туслахгүй. Чи нэвт норсон байгаа тул завийг минь муухай болгочихно” гэжээ. Хажуудаа байсан Уйтгар гунигаас Хайр “Чамтай хамт явъя” гэхэд хариуд нь “Өө Хайр минь, би үнэхээр их гунигтай байгаа тул ганцаар баймаар байна” хэмээв. Аз жаргал хажуугаар нь өнгөрсөн боловч туйлын аз жаргалтай байсан тул Хайр түүнийг дуудавч дуулсангүй. Гэтэл Хайр хэн нэгэн өөрийг нь дуудаж байгааг сонсжээ. “Хайр минь, хүрээд ир би чамайг авч явъя.” Нэгэн настан дуудсан байлаа. Харин Хайр өөрийгөө азтайд тооцон, баяртай байсан тул түүний нэрийг асуусангүй. Шинэ газар очсон хойноо тэд өөр өөрийн замаа хөөжээ. Түүнд хэчнээн их өртэйгээ мэдэрсэн Хайр Мэдлэгээс “Надад хэн тусалсан юм бэ?” гэж асуув. Тэр “Цаг хугацаа” гэж хариулжээ. “Цаг хугацаа гэнэ ээ? Яагаад надад тусалсан юм бол?” Мэдлэг инээмсэглэн байж хариулсан нь “Учир нь зөвхөн Цаг хугацаа л Хайр хэчнээн агуу, чухал зүйл болохыг ойлгодог.” гэжээ.

Wednesday, February 20, 2008

Хундэтгэлийн цугларалтийн дараа бид ингэж өнгөрөөдөг



































































энэ бол бидний жирийн нэгэн өдөр, бид хүндэтгэлийн цугларалтийнхаа дараа ингэж нөхөрлөдөг. Үүндээ ч бид сэтгэл хангалуун буцдаг, тиймдээ ч бид өнөөдөр цуглаандаа хайртай!