Pages

Thursday, February 4, 2010

Та сонсогч уу, хэрэгжүүлэгч үү?

Сайн байцгаана уу? Пухан Монгол Чуулганыг дэмждэг Эзэн Бурханд итгэлээ тавьсан ахан дүүс минь. Бурхан амьдралд тань Өөрийн хувирашгүй их үнэ цэнээрээ гэрэлтэж таны амьдралд Бурханы гэрэл нигүүлсэл дүүрэн байж та өөрчлөгдөн Монгол оронд энэхүү харь нутагт ч гэсэн гэрэл болон гэрэлтэх болтугай гэж ерөөе.
Өнөөдөр Эзэн бидэнд маш чухал зүйлийг сануулж байна. Та толинд яах гэж хардаг вэ? Хэн ч бодсон ойлгомжтой асуудал. Нүүр нүд минь ямархуу харагдаж байна, үс гэзэг минь аятайхан байна уу гээд л бас өмссөн хувцас биед минь хэр сайхан зохиж байна гэх мэтээр тоо томшгүй олон шалтгааны улмаас бид толины өмнө эргэлддэг. Толинд хараад эргэхдээ царай зүсээ янзлалгүй өөрт байгаа өөгөө засахгүй өнгөрдөг хүн гэж үгүй байх.
Харин Бурханы үгийг сонсоод бид энэхүү толинд өөрийгөө хараад өөрийн алдааг хэр олон удаа эрэгцүүлэн бодож засдаг бол? Бид бүтэн сайнд сүм рүүгээ яарч 2-3 цагийг номлол сонсож дуу дуулж нөхөрлөж өнгөрүүлдэг. Бурхан бидэнд хэлсэн үгийг өөр өөрийнхөөрөө шүүж тунгааж бодож эрэгцүүлж хэлэлцээд л болоо юу? Нэгэн алдартан "Бурханы хүүхдүүдэд байдаг нэг аюул бол Эзэний үгийг зааж сургаж хүмүүст номлож хэлэхдээ агуу байдаг боловч бид өөрсдөө ярьж байгаа зүйлээ хэрэгжүүлж дэлхийд гэрэл болох ёстойгоо мартчихдаг" гэж хэлсэн байх юм.
Анд минь би таныг урамшуулахыг хүсч байна. Хэрвээ та Иаков 1:21-25д өгүүлсэнчлэн Эзэний үгийг мартамхай сонсогч шиг биш харин хэрэгжүүлэгч болон амьдрах аваас та ерөөгдөх болно. Эзэний үг бол 2 талдаа иртэй сэлэм мэт үе мөч хийгээд нугас чөмгийг салтал нэвтрэн орох чадалтай байдаг. Бурханы үгийг тунгаан бодож миний амьдралын болохгүй байгаа хэсгийг зааж байгаа үг бүрийг санаж Бурханаас нуугдах нууц үгүйг санан ЭЗЭНИЙ ҮГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧИД болцгооё. Бид бол завхрал ялзрал худал хуурмаг дундах Бурханы гэрэл. Эзэний үг Эзэнд итгэгчидийн амьдралаар гэрчлэгдэж Бурхан алдаршдаг. Эзэн хэрвээ танд ямар нэгэн гэм нүглээ орхих хэрэгтэйг, алдаа гаргасан найзыгаа уучлах хэрэгтэйг, очоогүй удсан чуулгандаа очих хэрэгтэйг, Өөр лүүгээ хандан залбирах хэрэгтэйг сануулсан бол та яг одоо цаг гарган үйлдээрэй. Бурхан тантай үеийн төгсгөл хүртэл хамт байх болно гэж амласан. Бидний Бурхан бол хэлсэн үгэндээ хүрдэг Нэгэн.Бидний амлагч бол итгэмжит билээ.
Бурхан таны дотроос гэрэлтэн дотор хүнийг тань хүчтэй болгон өөрчлөх болтугай.

Wednesday, February 3, 2010

Өнөөдрийн Эзэний үг

Лүк 7:37-49
Эзэн Есүс энэ дэлхийд ирэхдээ энэ дэлхийн зөвтгөлийн тухай ойлголтууд хэвшсэн ёс заншил болгоныг Бурханы таалалаар хэмэн ярьж сурсан хүмүүсийн олон ташаа ойлголтыг засаж Бурханы хаанчлалын хайр, баяр хөөр, амар тайван, Бурханы хүсэл тааллын тухай зааж байсан. Есүсийн хөлийг нулимсаараа угааж, үсээрээ арчаад, үнэт тосыг толгойд нь бус хөлд нь цутгаж байсан тэр эмэгтэйн тухай хэрхэн бодож байсан Фарисай хүний бодлыг нь мэдсэн Эзэн сургаалт зүйрлэлээр хариу хэлдэг. Есүсийн гайхамшигт зөөлөн тэвчээртэй хайр нь тухайн Фарисай хүнийг зэмлэхдээ бус харин түүний амьдралд өөрчлөлтийг авчирахын төлөө хандаж ярьсан үг байсан.
Бурхан та бидний амьдралд өдөр бүр яг ийнхүү ярьдаг. Түүний асар их тэвчээр, хайр энэрэл, ухаарал бүхэн нь бидний амьд явах хоногийн тоог маань нэмж, таны аврал авах өдрийг уртасгаж байдаг гэдгийг санахдаа анд минь та Бурханд чин сэтгэлээсээ талархаж Түүнтэй улам адилхан болохын төлөө залбираарай.
БУРХАН АМЬДРАЛЫГ МААНЬ ӨӨРЧИЛЖ ЭХЛЭХДЭЭ ИХЭВЧЛЭН ТАНЫГ ӨӨРЧЛӨХӨӨС ЭХЭЛДЭГ.

Tuesday, February 2, 2010

Семинар

Чуулганыхаа гишүүдэд хүргэх нэгэн мэдээлэл гэх үү зарлал байна. Жил болгон Пухан Монгол Чуулган Сөүлийн Өннүри чуулганаас зохион явуулдаг семинарт тогтмол оролцдог уламжлалтай болоод байгаа билээ. Энэ удаагийн семинар маань мөн л зохион явагдах гэж байгаа бөгөөд 2010 оны 2 . 13-15 ны өдрүүдэд болох юм. Сонирхож байгаа оролцох хүсэлтэй хүмүүс байвал 010-7569-7989 утсаар холбогдож асууж лавлаарай.

Манай чуулган 2009-2010 онд

Сайн байцгаана уу? Пухан Монгол Чуулганы хол ойрд байгаа ахан дүүс минь. Хол ойрд байгаа гэсний учрыг ойлгож байгаа байх. Бурхан бидний хил хязгаарыг өргөсөж бидний дээрээс ивээлээ асгаж байгаа. Бурхан 2009 онд манай чуулганд олон өөрчлөлт шинэчлэлтийг авчирсан. Эзэн алдарших болтугай.
2009 оны 12 дугаар сарын 31-ний орой чуулганы маань гишүүн болох Шагай ах, Пүүжээ ах 2 маань Эзэнд итгэснээ гэрчилж усан баталгаа хүртсэн. Та нарын маань амьдралд Бурхан Өөрийн гайхамшигаа үргэлжлүүлэн хийсээр байх болтугай.
Чуулганы маань итгэмжит удирдагчдын нэг болох Бүжээ маань Сингапур улсад Библийн сургалтанд суралцаж байгаа. Бурхан Өөрийн бүх ойлголт мэргэн ухаанаа асгах болтугай.
Мөн удирдагчдын маань нэг болох Батка, Амраа 2 маань Бурханаас илгээгдсэн гайхамшигт бэлэг болсон охиноо хүлээж байна.
Үүрээ, Аму 2 маань Япон улсад авралын зар тараах ажилд оролцохоор мөн л эзгүй байна.
Бурхан хүн болгоны амьдралд Өөрийн нигүүслийн дагуу ажиллаж байгаад итгэгчид маань Бурхан дотор амьд итгэлээр өсч байгаад Бурханд үргэлж талархаж байна.
Энэ жил 2010 онд Бурхан Пухан Монгол Чуулганд өгсөн агуу алсын хараа амлалтынхаа дагуу бидний дунд ажилласаар байх болно гэдэгт итгэл дүүрэн байна.