Pages

Wednesday, April 30, 2008

Анд нөхдөө хүний наймаанаас болгоомжилцгооё!

Гадаадад сурах,ажиллах болон аялах гэж байгаа бол...
Танихгүй хүн, найз эсвэл хамаатан чинь гадаадад сурах, ажиллах болон аялах боломж тавьсан бол:
Гэрээнд гарын үсгээ зурж зөвшөөрхөөсөө өмнө гадаадад очоод хийх гэж байгаа ажил, сурах гэж байгаа сургууль эсвэл аялахлуулах гэж байгаа компани нь жинхэнэ эсэхийг нь олон газраас судлан мэдэж аваарай. Хэрвээ та нэг хүнд итгэж найдаж авах гэж байгаа бол өөрийгөө өндөр эрсдэлд оруулж байна.
Явах орныхоо Элчин Сайдны Яамаас нь ажиллах, сурах эсвэл аялахад ямар виз хэрэгтэйг мэдээрэй. Тэр мэдээллийг олсон бол хэнч таныг буруутгаж чадахгүй.
Явхаасаа өмнө виз болон пасспортаа хэдэн хувь хэвлэж аваад итгэх хүндээ үлдээгээд яваарай.
Очих газрынхаа утас болон хаягийг гэр бүлийнхэндээ эсвэл найз нөхдөдөө үлдээгээд яваарай.
Эргэлзээтэй бол ХХГХ-тэй тэмцдэг байгуулагт хандаарай.
Та очих газраа хүрсэн бол юу хийх хэрэгтэй вэ?
Хэнд ч, ямар ч шалтгаанаар паспортоо хадгалуулахаар өгч болохгүй: Тухайн оронд таны оршин суух статусаас үл хамааран, ажил олгогч, зуучлагч таны паспортыг авах шаардлагагүй, түүнийг авах эрхгүй юм.
Паспортоосоо хувилбар хийн зөвхөн өөрийнхөө мэдэх газар хадгал.
Тухайн орны хэлээр тусламж хүссэн хэд хэдэн өгүүлбэр мэдэх хэрэгтэй.
Та гадаадад очсон бол өөрийн орны консулын газар эсвэл Элчин Сайдын Яаманд бүртгүүлэх зайлшгүй шаардлагатай
Очих газраа очоод гэр бүл, найз нөхөдтэйгээ холбоо барь. Байнга холбоотой байж өөрийнхөө талаар бодитой мэдээлэл өгч байгаарай.
Гэр бүл, найз нөхдөдөө очих газрынхаа, зуучилж буй хүнийхээ хаяг, утас зэргийг тодорхой өгөөрэй.

Sunday, April 27, 2008

Улаан сарнай

Бүсгүй та улаан сарнай билээ

Бүхий л дэлхий танаар гоёдог

Аялгуут хорвоогийн зөөлөн хөг нь

Аз жаргалын алтан утас нь

Сайхан хайрийн гэгээн бороо нь

Санахын жаргакын татах хүч нь

Зөн билэгийн увидас бүсгүй танаас ирдэг

Зөөлөн сэтгэлийн үг бүсгүй танаас ирдэг

Хүнийг хайрлах үнэ цэнэ бүсгүй танаас ирдэг

Хүнлэг нинжин сэтгэл бүсгүй танаас ирдэг

Бурхан бидэнд дэндүү сайхныг өгчээ

Булгилах зүрхийг догдлуулах нандин эрдэнэ өгчээ

Эр хүн чи жаргааж хайрлаж яв гэж

Эрээн цэцэгс дунд улаан сарнайг ургуулжээ

Дэлхий дүүрэн ургасан хайрын улаан сарнай

Дэргэдэх хүндээ харууламгүй итгэлийн улаан сарнай

Цоморлигоо нээсэн сарнайн хүрээлэн дотроос

Цоохорлож сэвтээлгүй зөвхөн ганцыг аваарай

Гоо үзэсгэлэн шингэсэн тэр л нэгэн сарнайг

Гомдоож унагаалгүй ургуулж яваарай

Бүсгүй та улаан сарнай билээ

Бүхий л дэлхий танаар гоёдог
Батмөнх

Дотоод эдгэрэл даруу байдлаас эхтэй

Бид Бурхантай хамт хийх аялалаа зөвхөн түүнд итгэж найдсанаар эхлэх ёстой. Учир нь хэн нэгэн хажууд буй найз тань бус харин таний Бурханд итгэх хувийн итгэлээр Таний дотор аврал болон дотоод эдгэрэл явагдаж байдаг. Бид заримдаа хажууд буй хэн нэгэн нөхөдөө харахдаа санаатайгар болон санаагуйгээр түүнийг аврагчаа мэт хулээж авах хандлага гаргадаг. Хэрэв уг хиймлээр аврагч болгосон анд нөхөр маань бурууг үйлдэхэд бид тэр хүний буруу хийсэн үйлдэл дээр нь хамт бүдэрч Жинхэнэ биднийг аврах хүчтэй цорийн ганц Аврагч болох Есүс Христ рүү харах хараа маань суларч ирдэг байна. Тиймээс бидний итгэл бидний хувийн хучиндээ найдах найдлага болон бусад хажуугийн нөхөддөө найдах найдлагаас бус харин Бурханд итгэх тэр итгэлээр ирдэг. Гэвч, зөвхөн Бурханд итгээд бусдыг үл хайхрах гэсэн ойлголт бас биш юм. Учир нь бид Есус-т итгэснээр түүний гэрэл бидний дотроос гэрэлтэж эхлэх ёстой. Есусийн гэрэл бидний дотор гэрэлтэнэ гэдэг маань бусад хумууст хайрыг узуулэх гэсэн үг гэж хэлж болно. Хайр бол хамгийн агуу нь бөгөөд биднийг Бурханы өмнө болон бусдын өмнө даруу болгож чадах цорын ганц хүчтэй зэвсэг. Өнөөдөр хүмүүс бидний дотор нэг нэгэндээ итгэх итгэлцэл алга гэж яридаг. Тэр нь бүх мууг далдалж чадах хайр байхгүй учраас тэр байж болох юм. Уг хайр дутсанаас бусдын өмнө хүлээцтэй байх тэвчээр маань алдаггддаг. Магадүй тэр тэвчээргүй байдал маань бусдад ч бус өнөөдөр тэвчээргүй байсан та бидний зүрхийг маш ихээр шархлуулдаг байх талтай. Энэ шархийг бид яаж эмчилж яаж өөдрөгөөр мөн цаашлаад амьдралыг шинээр харах вэ гэсэн асуулт хүн бүрийн өмнө байдаг байх. Үүнд хариулахад дөхөм болох нилээдгүй хэдэн зарчмийн нэг нь БИД БУСДЫГ ОЙЛГОХГҮЙ БАЙНА ГЭДЭГ МААНь ТЭР ХҮНД АСУУДАЛ БАЙГАА БУС ХАРИН НАДАД АСУУДАЛ БАЙНА гэдгийг харж сурах явдал юм. Учир нь хэн нэгнийг уучилж байгаа байдлаар нь хайрлаж хүлээж авч чадахүй байна гэдэг маань бидний дотор хайр хомс байгааг илтгэх хамгийн том хэмжүүр ч байж болох. Хэрэв бидний дотор хайр дутмаг байвал бид тэр хүнийг бус өөрсдийгөө хамгийн ихээр шархлуулж байдаг. Үүгээрээ бид өөр бусадтай харилцах харилцаагаа улам хязгаарлаж, хамгийн сүүлд нь би хэн ч биш гэдгээ л хүлээн зөвшөөрөхөөс өөр гарцгүй байдалд орох нь ч бий. Үүний оронд бид бусдыг байгаагаар нь хүлээн авч Бурхан тэр хүнийг хэн гэдгээс нь үл хамаарч авралаа өгсөн шиг бид ч мөн тэр зарчмын дагуу хайрлаж чадвал өнөөдөр та бидний өөрсдийн дотоод сэтгэлдээ хийж байгаа хамгийн том эдгэрэл байх болно. Бурхан Таныг Ивээг!