Pages

Thursday, February 28, 2008

Биднийг хайгч


учир нь өөрт нь бүрэн зориулсан зүрх сэтгэлтэй хүмүүст хүчтэй дэмжлэг болохоор ЭЗЭНий мэлмий дэлхий даяар хойш урагшаа хэрэн явдаг юм.
Шастирийн дэд 15:9

Бурхан хэн нэгэний агуу хүчтэй байдал , аль эсвэл өндөр боловсролийг эрэлхийлдэггүй. Тэр энгийн нэгэн зуйлийг л хүсдэг нь Түүнийг эрэн хайгч хүний зүрх сэтгэл юм. Тэрээр хэн нэгэний чадвартай байдалийг хардаггүй. Харин Бурханд аль хир боломж өгч байгаа байдалийг л хардаг. Хэрвээ та Өөртөө байгаа өчүүхэн боловч зүйлийг түүнд зориулбал Тэрээр тэр өчүүхэн зуйлийг тань хэдэн арав, магадгуй мянга дахин өсгөж өгөх болно.

Түүний мэлмий яг одоо таны дэргэд таны дотор буй зүрх сэтгэлийг тань эрэлхийлэн байна.

Tuesday, February 26, 2008

God Loves You

Та “Энэ ямар ч боломжгүй” гэж хэлэхэд
Бурхан“-Хүмүүст боломжгүй зүйлс Бурханд боломжтой” гэдэг.(Лук 18:27)
Та “Би маш их ядарлаа” гэж хэлэхэд
Бурхан “Би чамайг амраая” гэдэг.(Матай 11:28)
Та “Үнэндээ, хэн ч намайг хайрладаггүй” гэж хэлэхэд
Бурхан “Би чамд хайртай” гэдэг. (Иохан 3:16)
Та “Би үргэлжлүүлэн хийж чадахгүй нь” гэж хэлэхэд
Бурхан "Миний нигүүлсэл чамд хангалттай” гэдэг.(2Коринт 12:9)
Та “Би амьдралын нугачааг туулж чадахгүй нь” гэж хэлэхэд
Бурхан “Би замыг чинь шулуун болгоно” гэдэг.(Сургаалт үгс 3:5-6)

Sunday, February 24, 2008

2 сарын 24 ний Сургаалын тойм


Иошуа 1:6-9


Бурхан Иошуад зоригтой тууштай байхыг 3 удаа сануулдаг. Энэ үг нь зовхон Иошуад хэлсэн үг бус өнөөдөр яг энд сууж байгаа танд ч бас зориулагдсан үг юм. Бид Бурханий дотор зоригтой бөгөөд тууштай байж, Түүний үгийг амнаасаа салгалгүй үдүр шөнөгүй бясалгаж явбал тэрэээр бидэнд ивээлээ дүүрэн өгөх болно.
Үүний тулд бид Бурханийг өөрийн хадан сууриа болгож өөрсдийн итгэлийн суурийг сайн тавих хэрэгтэй.
Бидний итгэлийн суурь нь яамар нэгэн нөхцөл байдал, эд материаллаг зүйлс, аль эсвэл хэн нэгэн хүн дээр бус зөвхөн амид оршигч Бурхан болон түүний хэзээ ч хувирашгүй угэн дээр суурилагдсан байх хэрэгтэй. Ингэж чадаж гэмээнэ бидний итгэл хэзээд хувирашгуй бөгөөд бат бэх байдалаа хадгалах болно.


Танд итгэлийг болон ивээлийг хүсье!

Хүний сэтгэл яагаад хөрдөг вэ?

Хүний сэтгэл яагаад ч юм хөрчихдөг. Урьд нь гал халуун, ямар ч сэтгэлийн саадгүй уулздаг анд найз хүртэл ярих үггүй болчихдог нь амьдралын гашуун үнэн. Хүний сэтгэл яагаад хөрдөг вэ? Үүнд олон шалтгаан байж болох ч эхний дөрвөн шалтгааныг энд дурдъя:
Эхний шалтгаан нь, сэтгэлийн шарх, гомдол юм. Хүний сэтгэл гэдэг бол амьдралын хүчний төв юм. Сэтгэлээр унахад л хүн хүчгүй болдог. Сэтгэлийн тэнхээгүй гэж зарим хүмүүс ярьдаг даа. Бид өнгөрснийг уучлахгүйгээр, сэтгэл тайван амьдарч, ирээдүйгээ төсөөлөн бодож чадахгүй юм. Сэтгэлээр унасан хүн уйтгартай, баяр хөөргүй болдог бөгөөд тийм хүний бодол санаа нь үргэлжид юманд хардаж сэрдсэн, хэт сөрөг хандлагатай байдаг. Сюпер сөрөг хандлага бол хамгийн аймшигтай гэмгүй царайтай алуурчин юм. Таныг амьдаар тань тамлах, бусдаас таныг салгахад хамгийн их нөлөөлөх хүч сөрөг хандлагад байдаг.
Үнэндээ, хэн ч таны хандлагыг өөрчилж чадахгүй, хэн ч таны өмнөөс шийдвэр гаргахгүй. Тиймд, өөрийнхөө төлөө өөрийн хандлагаа эхлээд засах нь хамгийн ухаалаг алхам болно. Ихэнх хүмүүс "шууд уучил" гэж хэлдэг ч, өөрийг тань гомдоосон хүнийг уучлах тийм ч амар биш ээ. Хэлэхэд амар, хийхэд хэцүү гэдэг. Номлож болох ч амьдрахад хүнд байдаг зүйлийн нэг бол уучлах. Гэвч, энэ бол зайлшгүй алхам юм. Эхлээд өөрийгөө уучлахыг оролдоорой.

Сэтгэл хөрөхийн хоёрдахь шалтгаан нь, зан чанар байж болно. Хүний амьдралын чухал хөгжлийн нэгээхэн хэсэг нь бидний зан чанар юм. Сул дорой, эмзэг, мэдрэмтгий зан чанартай хүн орчноосоо амархан нөлөө авдаг. Энэ бол нэг туйл нь. Харин нөгөөх туйл нь бүдүүлэг, анархи, мэдрэмжгүй зан чанар юм. Энэ хоёр туйлын аль аль нь эрүүл бус зан чанар юм.
Зөвхөн ур чадвар, авъяас, гайхамшигт тулгуурлан бүү амьдраарай. Авъяас чадвар таныг өндөрт аваачиж болох ч зан чанар таныг өндөрт тогтоож цааш хөгжүүлдэг гэдгийг бүү мартаарай.
Хүнд хэцүү өдрүүд байхгүй бол тэвчээр хэмээх гайхамшигтай чанар бидэнд бий болохгүй. Амьдралын гашуун сургамж бүр бидний хурц ирмэгүүдийг билүүдэж зөөлөн чанартай болгодог. Сайн зан чанартай болох амар дөт, товчилж хүрэх зам гэж үгүй тул зан чанар дээрээ анхаараарай. Зөв зан чанартай хүн сэтгэлээ үргэлж хамгаалж чаддаг.
Сэтгэл хөрөх, гуравдугаар шалтгаан нь "зорилгогүй" амьдрах эсвэл "зорилгоо гээх явдал" байж болно. Зорилгогүй хүн бол амиа хорлож байгаа хүнтэй адил юм. Сэтгэлээ хуурах төдий цаг зуурын зугаа цэнгэл эцсийн эцэст амьдралд гутранги болгодог. "Бүх юм утгагүй" гэсэн гутранги сэтгэл хэзээ ч хүний сэтгэлийг гал цогтой болгож байгаагүй. Тийм хүнээс хэзээ ч үр бүтээл, амьдралын төлөөх тэмцэгч хүсэл гарч байгаагүй юм. Сэтгэл нь хөрсөн хүн бусдыг болон өөрийн амьдралыг хайрлахгүй. Бусдын хайрыг ойлгож, эргэж хариу хайрлаж чадахгүй. Хайрлах нь түүнд ямар ч утгагүй бөгөөд амьдрах нь түүнд зовиуртай.
Сэтгэл хөрөх дөрөвдэх шалтгаан нь, буруу хүмүүстэй нөхөрлөх явдал юм. Бид эцэг эхээ сонгох боломжгүй ч хэнтэй яагаад нөхөрлөж байгаадаа сонголт хийх боломжтой юм. Хэн ч төгс биш ч, зарим нөхөрлөл хүний сайн зуршлуудыг эвдэж, түүний хамаг урмыг хугалж, амьдрах эрч хүчгүй болгож, түүнийг насаар нь хохироодог. Хэнтэй сэтгэлээ хуваалцаж амьдрахаа дахин нэг шалгаарай. Таныг унагах, өргөх хүрээлэл нь таны нөхөрлөл юм шүү гэдгийг санаарай. Монголчууд, "Инээсэн бүхэн найз биш, уурласан бүхэн дайсан биш" гэж хэлдэг. Тэрчлэн, "Сайнтай нөхөрлөвөл сарны гэрэл, муутай нөхөрлөвөл могойн хорлол" гэж хэлдэг. Юутай үнэн үг вэ.
Эцэст нь хэлэхэд, сэтгэлээ юу юунаас илүү хамгаалж яваарай. Эргэн тойронд чинь муу мэдээ, аймшигт явдлууд, сэрдхийлгэм бодит түүх, төгс бус хорвоо эргэлдэж байгаа ч амьдралын залуур гарт чинь байна. Хэн ч таны сэтгэлийн галыг бүү бөхөөг. Ус цацсан ч улам бадран асах сэтгэлийн тэнхээтэй байгаарай. Амьдралыг хайрлан асах эрч хүч, цог жавхаа таны сэтгэлд үргэлж байх болтугай. Хэн ч сэтгэлийг тань бүү гутааг.

ЭМЭГТЭЙ ТАНД ЗОРИУЛСАН БУРХАНЫ ЗАХИА ЭРЭГТЭЙ ТА Ч УНШААРАЙ

ЭМЭГТЭЙ ТАНД ЗОРИУЛСАН
БУРХАНЫ ЗАХИА

Би тэнгэр газрыг бүтээхдээ үгээрээ тэдгээрийг бий болгосон. Би хүнийг бүтээхдээ түүнийг хэлбэр дүрстэй болгож, амийг хамар луу нь үлээж өгсөн. Харин эмэгтэй чамайг би гоо сайхнаар дараа нь урласан. Чиний хамар эмзэг нарийн учир би амийг түүн рүү үлээгээгүй. Би чамайг нарийн нямбай ба урнаар бүтээхийн тулд хүнийг гүн нойроор унтуулсан.

Энэ үйл явцад оролцож санаагаа оруулах гэж оролдох вий гэсэндээ эрэгтэйг би унтуулсан юм. Нэг л яснаас би чамайг урласан. Эрэгтэй хүний амийг хамгаалдаг ясыг би сонгосон. Түүний зүрх ба амьсгалах уушгийг нь хамгаалж, туслан түшиж байдаг хавиргыг сонгосон нь чи ч бас тийм байхын тулд билээ.

Тэр ясан дээр тулгуурлан би чамайг гайхалтай гоё хэлбэр дүрстэйгээр бүтээсэн. Чи яг л хавирганы яс шиг бат бөх, бас нарийхан эмзэг. Чи эрэгтэй хүний хамгийн чухал эрхтэн зүрх сэтгэлийг хамгаалж байдаг. Зүрх сэтгэл бол эр хүний амин төв нь ба уушгууд нь амийн амьсгалыг агуулдаг. Зүрх гэмтэхээс өмнө хавирга хугарах хүртлээ түүнийг хамгаалан дэмж. Тиймээс эр хүнийг яг хавирга мэт хамгаалан дэмж.

Эрэгтэй хүний хөл дор байх бий гэсэндээ чамайг хөлнийх нь яснаас бүтээгээгүй, толгой дээр нь гарчих бий гэсэндээ ч толгойн яснаас нь чамайг аваагүй. Харин үргэлж хажууд нь ойр байж, туслаж дэмжээрэй гэж хавирганаас нь чамайг бий болгосон. Чи бол түүний сахиусан тэнгэр юм шүү. Чи бас миний гоо үзэсгэлэнт бяцхан охин. Чи төгс төгөлдөр эмэгтэй хүн болж өсөх ёстой ба зүрх сэтгэлийн чинь гоо сайхныг хараад миний мэлмий баяр хөөрөөр дүүрдэг.

Чиний нүд үнэхээр үзэсгэлэнтэй, бүү будаж өөрчил. Чиний уруул залбирч байхдаа ямар өхөөрдөм бэ. Хамар чинь ямар төгс хэлбэртэй вэ. Гар чинь ямар зөөлөн налархай вэ. Унтаж байхад чинь би нүүрэнд чинь зөөлөн хүрч, зүрхийг чинь би өөрийнхдөө ойртуулдаг. Бүх амьд амьсгалтай бүхнээс чи надтай хамгийн адилхан шүү.

Адам өдрийн сэрүүнд Эдэн цэцэрлэгт надтай хамт алхдаг байсан ч ганцаарддаг байсан. Учир нь тэр намайг харж, надад хүрч чаддаггүй байсан. Тэр намайг зөвхөн мэдэрдэг л байсан. Тиймээс Адам надтай юуг хуваалцаж мэдрэхийг хүссэн, түүнийг нь би чиний дотор бий болгосон: миний ариун байдал, миний хүч, миний цэвэр ёс, миний хайр, миний халамж ба хамгаалалт. Чи маш онцгой, яагаад гэвэл чи миний үргэлжлэл. Эр хүн миний дүр төрхийг, харин эмэгтэй хүн миний сэтгэл санааг илэрхийлдэг. Хамтдаа та хоёр Бурханы төгс байдлыг харуулдаг.

Тиймээс эр хүн чи эмэгтэй хүнд сайнаар ханд. Түүнийг хайрла, хүндэл, учир нь тэр маш эмзэг. Түүнийг гомдоовол намайг ч гэсэн гомдооно. Түүний төлөө хийсэн зүйлс нь миний төлөө хийсэнтэй адил. Түүнийг өвтгөснөөрөө чи өөрийнхөө зүрх сэтгэлийг, түүний Эцгийн бас өөрийн Эцгийн зүрх сэтгэлийг л гэмтээнэ.

Эмэгтэй хүн чи эр хүнийг туслан дэмж. Даруу төлөв зангаараа миний чамд өгсөн сэтгэлийн хүч чадлыг харуул. Зөөлөн намуун зангаараа давуу байдлыг нь үзүүл. Хайраараа чи бол түүний дотоод зүрх сэтгэлийг хамгаалдаг хавирга нь гэдгийг ойлгуул.

хайрын түүх

Хайрын туух

Нэгэн цагт Хайр, Уйтгар гуниг, Эд хөрөнгө, Мэдлэг зэрэг хүний бүх мэдрэмж нэг арал дээр амьдардаг байжээ. Гэтэл арал нь живэх болсон тухай мэдэгдэж бүгд л арлаа орхин явахын тулд завиа бэлдэцгээжээ.Хайр үргэлж бүгдээс хоцордог байсан тул юу ч болсон эцсийн мөч хүртэл хүлээхээр шийджээ. Тэгээд арал живэх үед Хайр тусламж гуйхаар шийдлээ. Эд хөрөнгө маш том завинд суугаад явахаар зэхэж байхад нь Хайр “Намайг хамт аваад яваач” гэж гуйхад Эд хөрөнгө “Үгүй, завиндаа хэтэрхий их алт мөнгө ачсан учраас чамайг багтаах зай алга” гэлээ. Хайр үзэсгэлэнтэй сайхан завинд суусан Бардам зангаас тусламж гуйхад тэр “Би чамд туслахгүй. Чи нэвт норсон байгаа тул завийг минь муухай болгочихно” гэжээ. Хажуудаа байсан Уйтгар гунигаас Хайр “Чамтай хамт явъя” гэхэд хариуд нь “Өө Хайр минь, би үнэхээр их гунигтай байгаа тул ганцаар баймаар байна” хэмээв. Аз жаргал хажуугаар нь өнгөрсөн боловч туйлын аз жаргалтай байсан тул Хайр түүнийг дуудавч дуулсангүй. Гэтэл Хайр хэн нэгэн өөрийг нь дуудаж байгааг сонсжээ. “Хайр минь, хүрээд ир би чамайг авч явъя.” Нэгэн настан дуудсан байлаа. Харин Хайр өөрийгөө азтайд тооцон, баяртай байсан тул түүний нэрийг асуусангүй. Шинэ газар очсон хойноо тэд өөр өөрийн замаа хөөжээ. Түүнд хэчнээн их өртэйгээ мэдэрсэн Хайр Мэдлэгээс “Надад хэн тусалсан юм бэ?” гэж асуув. Тэр “Цаг хугацаа” гэж хариулжээ. “Цаг хугацаа гэнэ ээ? Яагаад надад тусалсан юм бол?” Мэдлэг инээмсэглэн байж хариулсан нь “Учир нь зөвхөн Цаг хугацаа л Хайр хэчнээн агуу, чухал зүйл болохыг ойлгодог.” гэжээ.

Wednesday, February 20, 2008

Хундэтгэлийн цугларалтийн дараа бид ингэж өнгөрөөдөг



































































энэ бол бидний жирийн нэгэн өдөр, бид хүндэтгэлийн цугларалтийнхаа дараа ингэж нөхөрлөдөг. Үүндээ ч бид сэтгэл хангалуун буцдаг, тиймдээ ч бид өнөөдөр цуглаандаа хайртай!

Пухан Монгол чуулганы зул сарийн баяр
















Tuesday, February 19, 2008

Шинэ жил


Олон хоногийн өнмөөс
Оноо яаж угтах вэ гэж
Ярилцаж хэлцэж явсаар
Яг өмнөхөн нь яаравчлав
Бүжгийн шалгаруулалт болж
Бүх хүн хамрагдав
Эр эм хүмүүс бүгд
Этгээд хачин хөдөлгөөн хийв
Тэнцэх хэсэгийг нь ялгав
Тэгээд заримыг нь хасав
Үегүй мэт намилзсан нь
Үдэшлэгт бүжиглэх юм гэнэ
Хөшүүн биетэй мань мэт нь
Хөшигний цаана үлдэв.
Бүжгийн шалгагч багш
Бүдүүн Төрөөг урив.
Хүүе Төрөө баллаж байна гэж
Хүн бүхэн гайхав
Бүжигт авьяастайг нь хараад
Бүгд л түүнд талархав
Аливаа баярт орох гоё ч
Ар өврийх нь ажил
Маш их байдагийг
Манайхан биеэрээ мэдрэв
Заалыг чимэглэх гоёл
За тэгээд гацуур
Дуулж шүлэглэх номер
Дундуур нь хэлэх үг
Сэтгэл сэргээх вальс
Шинэ оны мэндчилгээ
Хүмүүст өгөх зоог
Хүрэлцээтэй бүхнийг бэлдэх гэж
Арын албаны хүмүүс
Арай л ядаргаанд орсонгүй
Унталгүй бэлдэж хоноод
Ургах нарнаас өмнөхөн
Хагас унтаж байхад
Халамцуу нэгэн ирэв
Архинд нэвчсэн тэрээр
Ар өврөөр явж
Зүүд нойрон дунд
Зөндөө олныг чалчив
Та нарыг л зорьж ирэв гэж
Тавлаж ярих тэрээр
Ашгүй нэг дуг хийж
Амар тайван байлгав
Өглөө дэлгүүр онгоймогц
Өчнөөн зүйл авахаар
Арав орчим хүн
Ар араасаа цуван
Хомплас гэх дэлгүүрийг
Хоослох шахан гарав
Өөрсдийгөө зөнд нь хаясан
Өрвийсөн хэдэн хүн
Ус цасанд орж
Урт үсээ тайруулахаар
Цаг нартай уралдан
Цааш нааш гүйлдэв
Гэрт ирсэн бүсгүйчүүл
Гэзэг үсээ норгоод
Хатаагүй шахам гарч
Харайлгаж сүм дээр ирэв
Цуглааний ажиллагаа дуусмагц
Цувж хүмүүс нэмэгдсээр
Шинэ жил яг эхлэх гээд
Шилмэл бүжигчид жагстал
Толгойн хэсэгт гарах
Том хүү алга байв
Яаран сандран гартал
Яг замийн цаахна
Хэсэг нөхдүүдтэй нийлчихсэн
Хэвийн бус байж байв
Архи сэнгэнүүлсэн тэрээр
Араас минь даган орж
Анхны бүжгэндээр факталж
Ахиад эхэлж харагдав
Түүнээс цааших нь сайхан болсон
Түүж шилж аваагүй ч гэлээ
Сэтгэл шингэсэн хамт олны
Сэдэж хийсэн бүх зүйл
Ирсэн зочиж гийчдэд
Илтэд таалагдаж байсан
Харийн нутагт ажиллаж сурч
Хал үзэж буй Монголчууд маань
Нэгэн оройг цэнгэн өнгөрөөснийг
Нэмж хачирлалгүй бичив ээ

Пухан Монгол Чуулганы итгэгч Батмөнх

Friday, February 15, 2008

Та бол миний Аврагч


Сүүдэртэй амьдарлаар дүүрэн

Саарал өдрүүдээ санаад ч яахав дээ

Гашуун нулимсаар дүүрэн

Гандуухан өдрүүдийг яриад ч яахав дээ

Өнгөрч одсон зовлонг

Өнөөдөр би үүрээд яахав дээ

Үлдсэн цөөхөн хоногоо

Өөртөө биш Бурханд зориульяа

Пухан Монгол Чуулганы итгэгч Оюунболд

Мэндчилгээ

Сайн байцгаана уу? Монгол ахан дүүс минь.Та бүхэндээ айлчлан ирж буй Хулгана жилдээ элгээрээ энх тунх төрлөөрөө төвшин амгалан байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлж байна. Өмнөд Солонгос улсын Пухан хотод байрлалтай Пухан Монгол Чуулган энэ өдөр албан ёсоор блог буюу вэб хуудасаа нээж байна. Нийт гишүүд, дэмжигчид болон итгэлийн ахан дүүс та бүхэндээ Пухан Монгол Чуулган болж буй үйл явдал болон мэдээ мэдээллийг түргэн шуурхай хүргэх зорилгоор энэхүү блогийг нээж байгаа билээ.
Урилга
Пухан хотод оршин сууж ажиллаж амьдарч мөн сурч буй бүх Монголчууд та бүхний өмнө манай чуулганы үүд хаалга нээлттэй бөгөөд Эзэний өдрийн хүндэтгэл магтаалын цагт өргөнөөр оролцохыг урьж байна.
Пухан Монгол Чуулган
байрлал : Жэйл сүм ( Нэгдүгээр чуулган, Ихунду дүүрэг)
хэзээ : Бүтэн сайн бүр 2 цагт