Pages

Friday, September 4, 2009

Спорт өдөрлөг 2009

Сайн байна уу ? манай блогийн уншигчидаа !!! Сүмийнхээ блогт салхи оруулаагүй удаан хугацаа өнгөрчээ. Зун болоод амралт зугаалгийн үе ирээд хүн бүр ийш тийшээ явж манай сүмийн гишүүд тус бүртээ завгүй өнгөрөөсөн байна. 9 сарийн 1 дөхөж хөл хөдөлгөөн орох үед цуглааны спорт өдөрлөг амжилттай болж өнгөрлөө. Та бүхэнд фото сурвалжлага бэлдлээ













Friday, April 17, 2009

Хаврын баяр - Гёнжү аялал

Пухан Монгол Чуулганы итгэгчид бид хамтдаа бүгдээрээ 4 сарын 11 бямба гарагт Гёнжү хотруу аялалаар яваад ирлээ. Бүхэл өдөржин зурагаа татуулж амттай xоол идэн нэгэн өдрийг зугаатай сайхан нөхөрлөж өнгөрөөлөө. Доор фото сурвалжлага бэлдсэнийг xүлээн авна уу.

Sunday, October 5, 2008

~Солонгос орны өнцөг булан бүрт байгаа чуулганыхаа итгэгч ахан дүүстээ~

Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн халуун мэндийг хүргэж байна. Пухан xотод амьдарч цуглаандаа идэвxитэй хамрагдаж байсан итгэлийн ахан дүүс та бүхнийхээ амар мэндийг эрж байна. Та бүхний төлөө бид үргэлж сэтгэл гарган залбирч байгааг байнга санаж урам зоригтой Бурханы ивээлээр дүүрэн байгаасай гэж xүссэндээ үүнийг бичиж байгаа билээ. Бэрхшээлт замын дунд ганцаар гэж бүү бод, Бид таны төлөө залбирч байгааг санаарай. Пухан чуулганд анх итгэлийг олж Бурханыг таньж мэдсэн нь Түүний төлөвлөгөө байсан гэдэгт итгээрэй. Хаана ч явсан итгэлээ бүү гээгээрэй, харин Түүнийг алдаршуулж амьдраарай ~!!~~ Пухан чуулган ыханы сүүлийн үеийн дүр төрх :

Tuesday, September 23, 2008

Ургацын баяр

Жил болгоны Ургацын баярыг бид тэсэн ядан xүлээдэг билээ. Энэ удаагын баяр 9 сарын 12,13,14нд тохиосон бөгөөд нийт Солонгос улс даяар өргөн дэлгэр тэмдэглэж өнгөрөөлөө. Манай цуглааны хувьд уламжлал ёсоор алс xолын Сөүл xотыг зорин Сэргэлтийн цугларалтанд оролцон маш их ивээлийг хүн тус бүр өвөртлөн ирлээ. Уг цугларалт Ариун сүнстэй нүүр тулах нь гэсэн сэдвийн дор болсон бөгөөд тухайн сэдэвтэй xолбоотой сургаалууд заагдаж мөн түүнчлэн дотоод эдгэрлийн тухай Сара Хуан пастор номлосон билээ. Сара Хуан пастор Дотоод эргэлийн талаар маш олон сургаал номлолийг дэлxийн олон улсад зааж олон олон xүмүүст дотоод эдгэрлийн баяр xөөрийг бэлэглэж байсан гэж цугларалтын үед ярьж байлаа. Энэ удаагийн цугларалтын онцлог тал нь зөвхөн Монголчууд маань биш харин Пилипин, Тайланд, Шириланк, Орос, Мянмар, Индонез гэх мэт 12 гаран орноос 500 гаруй xүмүүс оролцон том хэмжээний цугларалт болж өнгөрлөө. Пухан Монгол Чуулганаас 20оод итгэгчид оролцсон бөгөөд хүн тус бүр ямар их ивээл авсаныг хараад Бурхан үнэхээр бидэнтэй хамт байгааг мэдэрч байлаа. Хараахан итгэж амжаагүй байсан xүмүүс маань ч гэсэн тэр үеэр нээлттэй зүрх сэтгэлтэй байж Бурханы орон зайг өөртөө оруулан Түүнийг Аврагчаа хэмээн xүлээж авсанд xувьдаа бид бүхэн маш их баярлаж Бурханд алдарыг өргөсөн юм. Сэтгэлд хоногшсон 3 xоногийг Бурхантай хамт ...
Дараа жилийн Chuseok
Даанч xол байна даа...

Wednesday, July 16, 2008

Монгол улсийн төрийн дуулал




Дархан манай тусгаар улс
Даяар Монголын ариун голомт
Далай их дээдсийн гэгээн үйлс
Дандаа энхжиж, үүрд мөнхөжнө

Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эвээ бэхжүүлж
Хатан зориг, бүхий л чадлаараа
Хайртай Монгол орноо мандуулъя

Өндөр төрийн минь сүлд ивээж
Өргөн түмний минь заяа түшиж
Үндэс язгуур, хэл соёлоо
Үрийн үрдээ өвлөн бадраая

Эрэлхэг Монголын золтой ардууд
Эрх чөлөө жаргалыг эдлэв
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай

Sunday, July 6, 2008

Спорт өдөрлөг

Пухан Монгол Чуулган 6 сарын 29 ний Эзэний өдөр Спорт өдөрлөг буюу нөхөрлөх тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Энэхүү спорт өдөрлөг нь сагсан бөмбөг, гар бөмбөг гэсэн 2 төрлөөр явагдсан бөгөөд нийт 70 шахам Пухан xотын ойр орчим амьдарч буй Монголчууд маань xүрэлцэн иржээ. 6 хүний бүрэлдэxүүнтэй нийт 6 баг оролцож авхаалж самбагаа сорьсноос Гёнжү дүүргийн " Эвшил " баг 2 төрлөөр хошуучилж тэргүүн байрыг авчээ.

Цаг заваа гарган хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш их баярлан буйгаа илэрхийлье !!!
Биеийн алжаалаа тайлан бас нөхөрлөн цагийг сайхан өнгөрөөсөн гэдэгт итгэж байна. Хойшдоо ч мөн ням гараг бүр Пухан Монгол Чуулгандаа идэрхитэй ирж Эзэнийг магтацгаая !~~
















Wednesday, June 18, 2008

"Алтан гадас" сэтгүүлээс... бодууштай зүйрлэл...



Өнөө цагт бидулам том байшинтай хэрнээ жижиг гэр бүлтэй, илүү тав тухтай боловч амрах цаг зав багатай,олон эрдмийн зэрэг цолтой боловч наад захын мэдлэггүй, өргөн мэдлэгтэй боловч бага бодолтой,олон экспертүүдтэй боловч олон асуудлуудтай, илүү анагаах ухаанжиж байгаа боловч илүү их өвчин зовлонтой болжээ.Бид аливаад хөнгөн хуумгай хандаж, бага инээж, хурдтай давхиж, түргэн уурлаж, оройтож унтаж, өглөө босохдоо ядарсан сэрж, бага уншиж, зурагт их үзэж, бурханд цөөн залбирах юм.Өөрийгөө хүрээлэх эд хогшлоо нэмэгдүүлэх хэрнээ үнэт зүйлсээ бууруулж, их ярьж, бага хайрлаж, худал хэлэх нь олширчээ.Яаж амьдрахыг судалдаг хэрнээ амьдралыг судалдаггүй, он жилүүдээ амьдралд зориулах хэрнээ амьдралаа он жилүүдэд зориулдаггүй,урт өндөр барилгатай ч богино ухаантай, өргөн уудам хурдны замтай ч явцуу нарийн үзэл бодолтой,их үрж, бага бүтээж; худалдан авах зүйлс олширсон ч, түүнээсээ авах ханамж багасчээ.Саран дээр хүртэл очиж чадаж байгаа хэрнээ эсрэг гудамжиндаа байх хөршийнхөөрөө очиж чаддаггүй,гадаад ертөнцийг эзэмшиж чадсан хэрнээ дотоод ертөнцөө эзэмдэж чаддаггүй,атомыг задалж чадсан хэрнээ, мухар заншлаа задалж чадаагүй л байна.Их бичдэг хэрнээ бага судалдаг, их төлөвлөх хэрнээ түүнийгээ биелүүлдэггүй,яарч адгаж чаддаг хэрнээ хүлээж чаддаггүй, орлого нэмэгдэхийн хэрээр ёс суртахууны дутагдалд орж,мэдээллийг хадгалах, олон хувь тараах гэж өчнөөн компьютер үйлдвэрлэх тусам хүн хоорондын харилцаа багасаж, Чанарт биш, тоо хэмжээнд анхаарах нь ихэсчээ.Түргэн хоол нэмэгдсэн ч шингэлт нь удааширч, бие өсөх болсон ч ухаан богиносч, ашиг орлого зузаарсан ч харилцаа гүехэн болж,зав чөлөө ихтэй ч баясаж цэнгэх нь бага, Олон нэр төрлийн хоолтой ч тэжээл болох нь бага, Хоёр орлоготой ч салах нь их, Гоёмсог байшинд амьдардаг ч гэр бүлийн амьдрал муудаж хэврэгшсэн болжээ.Чухам ийм учраас, өнөөдөр, би танд “Ямар нэгэн чухал хэрэгцээ гарахаар нь хэрэглэнэ гэж битгий хадгалаарай” гэж хэлэхийг зорьсон юм. Учир нь таны амьдралын өдөр бүхэн чинь чухал юм шүү.Мэдлэгийг эрж хай, их унш, өөрийнхөө өөдөөс харж суугаад хэрэгцээндээ санаа зовдог байдлаасаа сал.Гэр бүл, найз нөхөдтэйгээ хамт байх цагийг өөрөөсөө бүү харамла. Дуртай хоолоо ид, очихыг хүсдэг газраа оч. Амьдрал гэдэг бол аз жаргалтай мөчүүдийн хэлхээс болохоос амьд явах гэсэн тэмцэл биш юм.Болор хундагаа хагалчих вий гэж эмээлгүй хэрэглэ. Үнэтэй үнэртэй усаа дуусчих вий гэж айлгүй цац. Хэрэглэмээр санагдсан үедээ хүссэн зүйлээ хэрэглэж бай.Үгсийн сангаасаа “Аль нэг өдөр”, “Заримдаа” гэсэн үгсийг хасаж хаяцгаая. Найз нөхөд, гэр бүлийнхэндээ хичнээн хайртайгаа илэрхийлцгээе. Амьдралд инээд хөөр, баяр баясгалан нэмдэг зүйлсээ хойшлуулахаа больцгооё.Өдөр бүр, цаг бүр, мөч бүр чухал. Магадгүй таны сүүлчийнх байхыг хэн ч мэдэхгүй.Хэрэв та энэ линкийг дотны хүмүүстээ явуулах ч завгүй байгаа бол, хэрэв “Аль нэг өдөр” явуулчихна даа гэж бодож байгаа бол… Таны бодоод байгаа “аль нэг өдөр” та байхгүй болчихсон байвал яана аа … гэж нэг бодож үзээрэй.