Pages

Sunday, April 27, 2008

Дотоод эдгэрэл даруу байдлаас эхтэй

Бид Бурхантай хамт хийх аялалаа зөвхөн түүнд итгэж найдсанаар эхлэх ёстой. Учир нь хэн нэгэн хажууд буй найз тань бус харин таний Бурханд итгэх хувийн итгэлээр Таний дотор аврал болон дотоод эдгэрэл явагдаж байдаг. Бид заримдаа хажууд буй хэн нэгэн нөхөдөө харахдаа санаатайгар болон санаагуйгээр түүнийг аврагчаа мэт хулээж авах хандлага гаргадаг. Хэрэв уг хиймлээр аврагч болгосон анд нөхөр маань бурууг үйлдэхэд бид тэр хүний буруу хийсэн үйлдэл дээр нь хамт бүдэрч Жинхэнэ биднийг аврах хүчтэй цорийн ганц Аврагч болох Есүс Христ рүү харах хараа маань суларч ирдэг байна. Тиймээс бидний итгэл бидний хувийн хучиндээ найдах найдлага болон бусад хажуугийн нөхөддөө найдах найдлагаас бус харин Бурханд итгэх тэр итгэлээр ирдэг. Гэвч, зөвхөн Бурханд итгээд бусдыг үл хайхрах гэсэн ойлголт бас биш юм. Учир нь бид Есус-т итгэснээр түүний гэрэл бидний дотроос гэрэлтэж эхлэх ёстой. Есусийн гэрэл бидний дотор гэрэлтэнэ гэдэг маань бусад хумууст хайрыг узуулэх гэсэн үг гэж хэлж болно. Хайр бол хамгийн агуу нь бөгөөд биднийг Бурханы өмнө болон бусдын өмнө даруу болгож чадах цорын ганц хүчтэй зэвсэг. Өнөөдөр хүмүүс бидний дотор нэг нэгэндээ итгэх итгэлцэл алга гэж яридаг. Тэр нь бүх мууг далдалж чадах хайр байхгүй учраас тэр байж болох юм. Уг хайр дутсанаас бусдын өмнө хүлээцтэй байх тэвчээр маань алдаггддаг. Магадүй тэр тэвчээргүй байдал маань бусдад ч бус өнөөдөр тэвчээргүй байсан та бидний зүрхийг маш ихээр шархлуулдаг байх талтай. Энэ шархийг бид яаж эмчилж яаж өөдрөгөөр мөн цаашлаад амьдралыг шинээр харах вэ гэсэн асуулт хүн бүрийн өмнө байдаг байх. Үүнд хариулахад дөхөм болох нилээдгүй хэдэн зарчмийн нэг нь БИД БУСДЫГ ОЙЛГОХГҮЙ БАЙНА ГЭДЭГ МААНь ТЭР ХҮНД АСУУДАЛ БАЙГАА БУС ХАРИН НАДАД АСУУДАЛ БАЙНА гэдгийг харж сурах явдал юм. Учир нь хэн нэгнийг уучилж байгаа байдлаар нь хайрлаж хүлээж авч чадахүй байна гэдэг маань бидний дотор хайр хомс байгааг илтгэх хамгийн том хэмжүүр ч байж болох. Хэрэв бидний дотор хайр дутмаг байвал бид тэр хүнийг бус өөрсдийгөө хамгийн ихээр шархлуулж байдаг. Үүгээрээ бид өөр бусадтай харилцах харилцаагаа улам хязгаарлаж, хамгийн сүүлд нь би хэн ч биш гэдгээ л хүлээн зөвшөөрөхөөс өөр гарцгүй байдалд орох нь ч бий. Үүний оронд бид бусдыг байгаагаар нь хүлээн авч Бурхан тэр хүнийг хэн гэдгээс нь үл хамаарч авралаа өгсөн шиг бид ч мөн тэр зарчмын дагуу хайрлаж чадвал өнөөдөр та бидний өөрсдийн дотоод сэтгэлдээ хийж байгаа хамгийн том эдгэрэл байх болно. Бурхан Таныг Ивээг!

No comments: