Pages

Sunday, April 27, 2008

Улаан сарнай

Бүсгүй та улаан сарнай билээ

Бүхий л дэлхий танаар гоёдог

Аялгуут хорвоогийн зөөлөн хөг нь

Аз жаргалын алтан утас нь

Сайхан хайрийн гэгээн бороо нь

Санахын жаргакын татах хүч нь

Зөн билэгийн увидас бүсгүй танаас ирдэг

Зөөлөн сэтгэлийн үг бүсгүй танаас ирдэг

Хүнийг хайрлах үнэ цэнэ бүсгүй танаас ирдэг

Хүнлэг нинжин сэтгэл бүсгүй танаас ирдэг

Бурхан бидэнд дэндүү сайхныг өгчээ

Булгилах зүрхийг догдлуулах нандин эрдэнэ өгчээ

Эр хүн чи жаргааж хайрлаж яв гэж

Эрээн цэцэгс дунд улаан сарнайг ургуулжээ

Дэлхий дүүрэн ургасан хайрын улаан сарнай

Дэргэдэх хүндээ харууламгүй итгэлийн улаан сарнай

Цоморлигоо нээсэн сарнайн хүрээлэн дотроос

Цоохорлож сэвтээлгүй зөвхөн ганцыг аваарай

Гоо үзэсгэлэн шингэсэн тэр л нэгэн сарнайг

Гомдоож унагаалгүй ургуулж яваарай

Бүсгүй та улаан сарнай билээ

Бүхий л дэлхий танаар гоёдог
Батмөнх

No comments: